Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ баталгаажуулна
АН-ын орон нутгийн зарим хороод хуралдаж нэр дэвшигчдээ тодруулж дуусчээ. Харин АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал  өнөөдөр болох юм. Хурал Төрийн ордны Их танхимд 18:00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн хурлаас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрсийг эцэслэж, сонгуульд тус нам ямар тактик барьж оролцох талаар санал солилцохын дээр анхан шатны нэгжээс УИХ-д сойсон хүмүүсээ батламжлах юм.

Харин МАН Бага хурлаа өнөөдөр 14 цагт хуралдуулах шийдвэр гаргажээ. Хурлаар УИХ-д нэр дэвшигчдийг эцсийн байдлаар тодруулах юм. Тэд урьдчилсан байдлаар буюу аймаг, дүүргийн намын хорооноос дэмжигдсэн нэр дэвшигчдийг нууцалж байгаа бөгөөд  шууд Бага хурлаараа хэлэлцэхээр аж.

 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.