Н.Энхбаярын өрөвдүүлэх тактик
МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахаас татгалзжээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүн Төрийн ордны урд талбайд өлсгөлөн зарлаж эхлэх гэнэ.

Сарын өмнө МАХН-ын дарга   Н.Энхбаяр “ Намайг ялтай, ялгүй тухай яриа их гарч байна. Би ялгүй. 2009 оны Өршөөлийн хуулиар надад хүчээр тулган, хэлмэгдүүлж байсан 263 гэдэг зүйл өршөөлд хамрагдсан. Тиймээс ялтайд тооцох асуудал байхгүй. 2015 оны Өршөөлийн хуулиар надад тулгаж байсан 150.3 гэдэг зүйл хамрагдсан учраас ялтай байдал өршөөгдсөн. Н.Энхбаяргүй сонгууль болвол ардчилсан биш сонгууль болно.Би сонгуульд өрсөлдөнө. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй” гэж байв. Гэвч Н.Энхбаярыг АТГ-аас “Ялтай байх хугацаа нь дуусаагүй” гэжээ.
Тиймээс Н.Энхбаяр МАХН-ын батлахтай гишүүдийнхээ амь насаар золиос хийж, гадаа гудамжинд өлсүүлэхээр шийдсэн нь энэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж байв. Тухайн үед тэр эмнэлгийн цонхоор даллаж “Тэд надаас айж байна. Би тэдний хийж байсан, одоо хийж байгаа, ирээдүйд хийж магадгүй бузар булай юмыг нь мэдэж байгаа учраас тэд айж байгаа юм. Мэдээд зогсохгүй тэр тухай нь хэлж, дэлгэн тавьж байгаа учир, цаашид улам их хэлнэ, дэлгэнэ, шүүмжилнэ, хамгийн гол нь ард түмнээ өмөөрч тэдэнтэй тэмцэнэ гэж айж байгаа учир тэд намайг ямар ч үнээр хамаагүй дарж авахыг хичээж байгаа юм. Гэхдээ би няцахгүй, шантрахгүй. Үнэний төлөөх тэмцэл хүнд хэцүү гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа. Надад хүчээр, хилсээр ял тулгаж шоронд хорьсон ч би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, үнэнээс хэзээ ч ухрахгүй” хэмээн мэндчилсэн.
Тухайн үед Н.Энхбаяр “Шоконд орлоо”, “Ярьж, босч чадахаа байж”, “Амь насаа алдахын даваан дээр ирлээ” гэх утгатай тэдний мессеж монголчуудыг Н.Энхбаярын гэм нүглийг мартан уучлахад хүргэж байв. Ийнхүү ард түмнийхээ сэтгэхүйгээр тоглож, тэдний сэтгэгдлийг барьцаалсны эцэст МАХН 2012 оны сонгуулиар бүлэг байгуулах хэмжээний суудалтай болж чадсан. Дараа нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор ялаа “хэрэгсэхгүй болгож” авсан.  Н.Энхбаярын эрх ашигт захирагдсан их улс төрийн тоглоом ингэж үргэлжилсэн.

Тиймээс тэр намын гишүүдээ энэ удаагийн тоглоомд ашиглаж, ард түмнээр өрөвдүүлэх тактик боловсруулж сууна.
УИХ-ын 2000 оны сонгуулиар Н.Энхбаяр тухайн үеийн МАХН-ыг үнэмлэхүй олонх болгож чадсан. Ингэснээр улс төрд Н.Энхбаяр гэдэг хүний эрин үе эхэлж байв. Тэрбээр МАХН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хашиж болох төрийн дээд албыг бүгдийг нь хашсан.Тэр дахин ийм ялалтыг хүсч байна. Тиймээс Н.Энхбаяр намын гишүүдээрээ "туг тахих"-аар шийдсэн нь энэ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-31 16:40:29
    ЭНХБАЯРААС ӨӨР МОНГОЛЫГ АВАРЧ ЧАДАХ ХҮН АЛГА ШҮҮ ДЭЭ. ХҮЧТЭЙ БОЛОХООР НЬ ЯАСАН ИХ АЙЖ БАЙНАА
  • зочин 2016-05-30 04:11:02
    Энхбаяраа сонгуульд заавал оролцох гээд яах вэ.Танай намын олон гишүүдэд зайгаа тавь өг.Үнэн булхайг дэлгэх гээд байгаа бол одоо булхайг нь дэлгээд өгөөч
  • zohin 2016-05-28 16:14:36
    Enhbayaraas aigaagui yum bol УИХd debshuulel dee. Enhbayarig demjij baina.
  • зочин 2016-05-28 03:03:39
    Энхбаяр гарвал үнэнийг дэлгэнэ гэж айж бн .сонгогдох эрхийг нь өгөхгүй л дэ айж бгах
  • Санаа зовогч 2016-05-28 02:37:00
    Энхбаяр өнгөрсөн сонгуулиар олдсон боломжийг ашиглан улс орноо гэсэн бодлого бага ч гэсэн хэрэгжүүлж байсан бол яаж ийм байдалд хүрэхэв дээ.
  • зочин 2016-05-27 14:37:53
    Үндсэн хуулиа мөрдөөч.Ингэж хүчээр хориглох өөрсдийгөө сонгуулах гэж тулгаж байгаа бол бид ч сонгуульд оролцох хүсэл алга даа
  • БАТ 2016-05-27 12:34:17
    ОДОО ӨРӨВДӨХГҮЙ БАЙХ АА... ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЭНЭ ЛУЙВАРЧИНГ ХАРАХААР ДУРГҮЙ ХҮРДЭГ БОЛЖ.
  • zochin 2016-05-27 11:28:57
    Enhbayr tergyytnyyd ulsgulun zarlaj ulsuj yhej l baig turd heregtei yum bish
  • Зочин 2016-05-27 11:14:45
    АТГ болон цагдаагийн байгууллага яагаад хар дээр цагаанаар бичсэн хуулийг хэрэгжүүлэхгүй буруу тайлбарлаад банйа вэ. Энэ хүмүүст хариуцлага тооц.
  • Enhbayar bol Mongoliin tyg!!!! 2016-05-27 10:51:05
    ta nar ingelee geed yadag yum be?Hariulaach!!!eneegiin luibarchidiin derged terbeer jinhene erenhiilegch baisan yum syy!!!!Neg neher ikhe eriig teglesen ni Puti...
  • zochin 2016-05-27 06:42:18
    ENE ENKHBAYARYN BUGSIIG ULAIJI , KHOLTSRUUTAL NI DOLOOTSGOOKH YUM DAA . ENE MAKHN GESEN NUKHDUUD
  • Зорин 2016-05-27 04:22:50
    Энхбаяр дуурч цаана нь далдагнаад дагаад яс горидсон гологнуудийн мон чанар одоо л гарна даа❗️
  • б 2016-05-27 03:46:17
    Үхсэн баасны хууль,хуулиа зөв дагаж байгаа юм уу
  • зочин 2016-05-27 02:58:18
    эрх мэдлийн төлөө үхэн хатан байгаа хүмүүс болиоч ичиж амьдраач балиар юмнууд .Үр хүүхдүүдийн минь баяр болох гэж байхад юун өлсгөлөн бэ тэнэг юмнууд
  • Зочин 2016-05-27 02:44:38
    Өнөөдөр хуулийн байгууллага шийдээ гаргасан байна. Хуулиа дагаач. Энхбаярын өмнөөс 74-үүлээ өлсгөлөн зарлаж амиа золиослох хэнд хэрэгтэй юм. Н.Энхбаяр та бүхний...
  • xx 2016-05-27 02:27:17
    Onoodor talbai deer Hurd-n toglolttoi geh shig bolson.
  • Гэртээ хэвтэж амар, бүү саад бол!!! 2016-05-27 02:02:14
    Хөөе, Чи Монголын төрийн бүх дээд өндөрлөгт 20 шахам жил суулаа, эрх мэдэлд пологтож байхдаа чи эх орноо өөд татах сайн юм юу хийв? АВИЛГЫН СҮЛЖЭЭ!!! Одоо боль...
    202.179.27.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-27 01:55:53
    Одоо болно доо Энхбаяраа Чамаас иргэд залхаж байна шүү
  • Энхбаяраас уйдагч 2016-05-27 01:44:30
    Энэ унэхээр залхмаар нехер юмаа
  • Зочин 2016-05-27 01:19:52
    Цолмон хатагтай та хань нь юм бол цагаан өмдийг нь солиод өгмөөр юм, хос костьюм байдаггүй юмуу, дандаа улсаас хувцаслуулж байгаад цагаан өмднөөс өөр өмсөх юмгү...
  • zochin  2016-05-27 01:16:51
    enhbayar yanar offshor bused danstai bish ene hun bas mongoliin toloo yavdag gej bodoj bna. hund aldah yum bailgui yahavdee. hegdee itgej bna enhbayart
  • Үнэн 2016-05-27 00:58:54
    Н.Энхбаяр өлсөж үхвэл харин хүмүүс баярлах байх даа. Бас Баярцогт гэж нэг луйварчин гарч ирлээ. Нэг нь далдрахаар нөгөө нь гарч ирээд байдаг хэцүү хорвоо вэ
  • Lavlahmn 2016-05-27 00:58:33
    hench toohgui! hahahaha