Биатлоны холбоо “ENERGY DIET”-тэй хамтрахаар боллоо
Олон улсын “Nl international” кoмпанийн 17 дахь салбар манай улсад үүдээ нээгээд байгаа билээ. Үүний илэрхийлэл нь тус компанийн салбартай Монголын Биатлоны холбооны төлөөлөл хамтран ажиллахаар болж, сургалт, мэдээллийг нь авсан юм. Биатлоны тамирчдын хувьд өнгөрөгч гуравдугаар сараас тус компанийн "ENERGY DIET" бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн бөгөөд үр дүн тун ч таатай байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх сонголтоо хийсэн гэдгээ ийн албан ёсоор мэдэгдэж буй нь энэ.

Сургалт мэдээллийн үеэр Монголын Биатлоны холбооны нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр, “NL international” компанийн менежер Т.Уранболор, “NL international” компанийн менежер К.Влада нар тамирчдын ирээдүйн амжилт “ENERGY DIET”-тээс ихээхэн шалтгаална хэмээж байлаа. Үүнээс өмнө Монголын йогын холбоо болон эмнэлэг, фитнесс төвүүд ч тус компанийн менежерүүдийн сургалтад оролцож, мэдээллийн дэлгэрэнгүйг сонсож судалсан юм. Учир нь хүн бүр “DIET” гэхээр л хоолны дэглэм барьж, турах гэсэн хүмүүсийн хэрэглээний үг мэт ойлгодог. Тэгвэл жинхэнэ утгаараа “DIET” нь эрүүл зөв хооллолтыг амьдралд хэвшүүлэх, энгийн хэрэглээгээр зохистой тэжээл авахыг хэлж буй хэрэг.

Тэр ч утгаараа “Nl international” компанийн бүтээгдэхүүнүүд нь эрүүл амьдралын төлөө хамтдаа урианы үндсэн дээр үйлдвэрлэгдсэн “Уушиг, амьсгалын замыг цэвэрлэж эрүүлжүүлэх”, “Бүтэн биеийн цэвэрлэгээний”, “Тархины үйл ажиллагааг дэмжих” зэрэг олон төрлийн багцуудтай. Тэд хэрэглэгчиддээ эрүүл ухаалаг хоолыг санал болгодог. Гэхдээ зарим бүтээгдэхүүн шиг “БОЛОХГҮЙ” гэх заалт байдаггүй. Тиймдээ ч хөхүүл болон жирэмсэн эхчүүд ч хэрэглэх боломжтой. Дашрамд сонирхуулахад “ENERGY DIET” нь 23 төрлийн эрдэс бодис, витаминийг агуулсан ухаалаг хоол юм. Энэхүү хоолыг сонгосноор хүч тамир сэргэж, эрдэс бодисын дутагдалд орохгүйгээр бие организмдаа зохистой тэжээл авна гэсэн үг.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.