Тэнцвэрээ шалгаж, тэвчээрээ барж байна

Нийслэлд жил бүр засч, янзалдаг зүйлийн нэг нь явган хүний зам. Ийнхүү шинэчилж байгаагийн учир юу гэвэл доор нь байгаа шугам сүлжээг янзлах гэж хуулдаг гэх. Ийм ажил хийж буй нэг хэсэг байхад бизнес болгон ашигладаг ч хүмүүс байна. Тэгээд жил бүр зам тавиад байгаагаа албаныхан их “хөөрхөн” тайлбарладаг. Тодруулбал, “Хот тохижилтын ажилтнууд өвөл цас арилгаж байгаа нь энэ гээд лоом, жоотуугаар балбасаар байгаад хагалчихдаг. Хавар болохоор хүн явах аргагүй болчихдог юм. Тэгээд л солих шаардлагатай болдог. Их хэмжээний мөнгө гаргаад чанартай сайн, явган хүний зам тавьж болно. Гэвч дулааны шугам сүлжээг засах гээд хуулах шаардлага гардаг” гээд олон шалтаг, шалтгаан тоочдог.
 
Хэрвээ хот тохижилтынхон нь эрчим хүч, дулааны шугам сүлжээний газартайгаа уялдаа холбоотой ажиллаж чаддаг бол энэ жил тохижуулсан замаа ирэх жил нь хуулах шаарддагагүй л байлтай. Тавьсан замыг хуулах болгонд улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарч байгаа юм. Хамгийн хачирхалтай нь нэг ажлаа жил бүр хийж байгаа хэрнээ хэзээ ч шат ахихгүй байгаад хамаг учир байна. Харин ч бүр жил ирэх тусам муудаад байх шиг.
Саяхандаа нийслэлийн гудамж талбайг чимэглэж, өнгө өнгийн хавтангаар зам тавьж эхлэхдээ нэг хөгийн юм хийж байлаа. Ёстой нөгөө “бусдад хэлэхэд ичмээр дамшиг даа” гэгчээр өнгө өнгийн хавтанг энд тэнд эрээн мяраан хээ маягийн хэлбэртэй болгоод тавьчихсан. Гэтэл өөр өнгийн буюу шулуун зураастай, хараагүй хүний хөтөч хавтангаар хээ угалз урлаж “тэнэгтсэн" байсан. Энэ нь өнөөх явган хүний замыг бизнес болгогчид тендер зарлаад хамгийн хямд үнэ хэлсэн “чанаргүй” этгээдүүдийг шалгаруулдгаас болсон хэрэг.
 
Эсвэл хамгийн сайн таних мэргэжлийн бус хүндээ явган хүний замын ажлыг өгсөнтэй шууд холбоотой. Хавтангийнхаа учрыг ч олоогүй нөхдүүд зам тавьж байсан нь багадаад одоо бүр зориулалтын бус хавтангаар явган хүний зам урлаж эхлээд байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг Бага тойруу буюу МУИС-ийн хичээлийн V байрны өмнөх талбайг саяхнаас тохижуулж байгаа. Гэтэл “чанаргүй тохижуулагч”-д энэ удаад далангийн хажуу талыг шорооны нуралтаас хамгаалах хананд байрлуулах зориулалт бүхий эко хавтангаар явган хүний зам тавиад байгаа “мал”-нуудыг яах вэ. Тэр замаар нь өндөр өсгийттэй бүсгүйчүүд битгий хэл намхан гуталтай эрчүүд ч явахад төвөгтэй. Хувь хүнээс маш өндөр ур чадвар шаардаж байгаа юм. Сэтгүүлч миний бие ажилдаа ирэх, явах бүрдээ тэр замаар явдаг бөгөөд өсгийгөө зоогоод өнхрөөд уначихгүйн тулд хамаг авъяасаа гаргаж байгаа. Тэнцвэрийн ур чадвараа шалгах зуур, нүх нэг бүрийг харж явсаар толгой эргээд унахын даваан дээр тэр зам дуусдаг. Тийм зам тавьсан хүмүүст над шиг өдөр бүр “баярладаг” хүн олон л байгаа байх даа.
 
Хэрвээ зам тавьж байгаа нөхдүүд тэр хавтанг далан дээр байрлуулдаг гэдгийг мэдсээр байж явган хүний улаан зам дээр өрөөд байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй. Зам тавих тендерт бага хэмжээний мөнгө буюу бохины мөнгө аваагүй нь тодорхой. Тиймээс улсаас мөнгө авсан шиг ээ замаа чанартай тавих хэрэгтэй байна. Хэдийгээр хамгийн хямд үнэ хэлсэн нөхдийг тендерт шалгаруулдаг ч ажлаа чанаргүй, буруу хийсэн нөхдийн өөрсдийнх нь хөрөнгөөр засуулах, шинээр хийлгэх арга хэмжээ авч яагаад болохгүй гэж. Угаасаа нийслэлийн Засаг дарга “Авто замыг шинээр хийж байгаа компаниудыг тавьсан замдаа 3-5 жилийн баталгаа өг. Хэрвээ тэр хугацаанд хийсэн зам нь эвдэрсэн бол өөрсдийнх нь хөрөнгөөр засвар арчлалт хий” гэдэг хатуу шаардлага тавьж байгаа. Тиймээс ч авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд баталгаат хугацаанд нь зам эвдрэхгүй байхаар тооцож, эхлээд хийсэн ажлаа дахин мөнгө зарж засварлахгүйн тул маш чанартай хийж гүйцэтгэж байгаа шүү дээ. Энэ сайн туршлагыг явган хүний замд ч нэвтрүүлмээр байгаа юм. Хэрвээ энэ эко хавтангаар хийсэн зам дээр хүн гэмтвэл тэр замыг тавьсан компанийн удирдлагууд бүр л их хариуцлага үүрэх нь дамжиггүй. Бүр үг авахгүй бол хариуцлага тооцсон ч яадаг юм.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111 2016-05-28 03:35:19
    yag zob. gants hotod ch bish Dornogobiin tob Sainshand sumand hurtel iim zam tabiad dundah nuhiig ni shoroogoor duurgechihsen ba lee ene bolohuu? arai dendene ...
    65.49.68.156
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2016-05-27 15:02:22
    zuv zuil hundsun bna. tuneliin hajuud bas heseghen iim nuhtei zam baidgiin. hugshid huuhduud unchih geed hetsuul baidag yum.
    202.9.41.152
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-05-27 03:39:25
    энэ үнэн бичсэн байнй. Энэ голдоо нүхтэй цемент чинь өсгий орчихоод явж болохгүй хэцүү юм билээ.
    202.9.40.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Jirin irgen 2016-05-27 01:13:18
    Setguulch bas buruu l bichij dee. deerhi zurag deerhi zam bol heregtei zam. uchir ni bituu cement tei huchilttai zam ueriin us zailuulagchgui bol hereggui.
    103.57.95.47
    Мэдэгдсэн Хариулах