Орон нутгийн сонгуульд хоёр эвсэл оролцуулах болсныг эсэргүүцэв
Монголын Консерватив намаас өнөөдөр мэдээлэл хийж, нийслэлийн сонгуулийн хорооны эргэж буцсан шийдвэрийг эсэргүүцэв. Тэдний үзэж байгаагаар нийслэлийн сонгуулийн хороо хуулийн хүрээнд татгалзах шийдвэрийг гаргасан байж эргүүлэн нэр дэвшигчээр бүртгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдсэн юм. 

Нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн холбогдох бичиг баримтыг шалгаад бие даан нэр дэвшигчийн 19 материалыг шаардлага хангаагүй. Харин Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Нийслэлийн Сонгуулийн хорооны энэхүү шийдвэрийг алдаатай байна гэж зарим бие даагч, эвслүүдээс гомдол гаргаад байсан. Тэгвэл Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр дахин хуралдаж, 19 бие даагчаас тавыг нь, хоёр эвслээс нэр дэвшсэн 37 иргэнээс 31-ийг нь бүртгэх шийдвэрийг гаргасан билээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, хоёр эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчид нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлж, шаардагдах материалаа илгээсэн. Тэднээс Эх орончдын нэгдсэн эвслээс иргэн С.Рэнчинпагмыг нэр дэвшүүлсэн тогтоолд нэр нь байгаагүй, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс дэвшсэн Т.Нямбатын нас хүрээгүй, Ш.Цэцгээ, Б.Санжаажав нарын баримт бичгийн бүрдэл дутуу, М.Төрбаяр, О.Базарваань нарын баримт бичиг ирээгүй гэсэн шалтгаанаар нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-26 06:15:13
    Насанд хүрсэн хүрээгүйгээ мэдэхгүй малууд байж улс орныг яаж удирдах гэсэн юм болоо