Төлөөлөгчдөд үйлчлэх жолооч, автомашинуудыг даатгалд хамруулна

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 28 дугаар хуралдаан 5 дугаар сарын 25-нд болж, шаардагдах харилцаа холбооны үйлчилгээний талаар болон төлөөлөгчдийн цуваанд явах тээврийн хэрэгсэл, түүний даатгал, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал зэрэг асуудал хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтад оролцохоор ирэх төлөөлөгчдийн ёслол, хамгаалалтад ашиглагдах 250 автомашин, тэдгээрийг жолоодох 293 жолоочийг Авто тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлөөс шийдлээ.

Дээрх тээврийн хэрэгслүүдийг “Моннис моторс” ХХК оруулж ирсэн бөгөөд дээд түвшний уулзалтын дараа тус компани худалдаж борлуулах аж.

Түүнчлэн уулзалтаар ирэх дээд хэмжээний төлөөлөгчдөд монгол үндэсний дээл бэлэглэхээр өмнөх хурлаас шийдвэрлэсэний дагуу үндэсний хувцас урладаг аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийж,  хувцасны төрөл загвар, үнийн саналуудыг авсан байна. Эдгээрээс хамгийн боломжит санал ирүүлсэн компаниудын саналыг уг хуралдаанаар хэлэлцэж, хамтарч ажиллахаар болов.  

Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулж “Шангри-Ла” худалдааны төвд “Хэвлэлийн төв” байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд АСЕМ-ын арга хэмжээ зохиогдох цэгүүдтэй шилэн кабелийн сүлжээгээр холбогдох зайлшгүй шаардлагатай байгааг холбогдох хүмүүс танилцууллаа. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдэж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөн сувагчлал татах ажлыг даруй эхлүүлэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.