Авто спорт сонирхогчид Мазаалай хамгаалалд олны анхаарлыг чиглүүлнэ
Монголын бартаат замын авто спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулах холбооны цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулдаг. 

Энэ жилийн цомын эзнийг 2015.06.04-05-ны өдрүүдэд шалгаруулах гэж байна. Энэ жил цомын эзнийг шалгаруулах тэмцээнийг мэргэжлийн болон сонирхогчийн  ангиллаар шалгаруулах юм байна. 

Тэмцээнд Монголын автомашин сонирхогчдын  бүх клуб болон  21 аймгийн төлөөлөл оролцох юм байна. Тэмцээн Морингийн даваанд зохион байгуулагдана. 

Тэмцээний ерөнхий зохион байтуулагчаар Монгольн бартаат замьн авто спортын холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр “Шинэ зуун барилга ” ХХК ажиллаж байгаа аж. 

Энэ жилийн тэмцээний тухайд  Мазаалай хамгаалах зорилго доор авто спорт сонирхогчид нэгдэж, тэмцээний үеэр олон нийтийн анхаарлыг Мазаалайг хамгаалах үйлст  чиглүүлэх юм байна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.