Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг огцрохыг шаардав
Улсын их хурал сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үндсэн хуулийн цэц гадаадад байгаа 150 мянган иргэнийг сонгууль өгөх эрхийг цуцалсан тухай Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн. Энэ нь үндсэн хууль зөрчсөн хэрэг хэмээн хилийн чанад дахь Монгол иргэдийн эрхийг хамгаалах ТББ-уудын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Тэд Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”
21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг. Гэтэл хууль зөрчиж ийм шийдвэр гаргаж, гадаадад ажиллаж амьдарч байгаа 150 мянган иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж буйг ийн эсэргүүцэж байгаа аж. 

Хэвлэлийн бага хурлын үеэр Хилийн чанадад амьдарч буй МУ-ын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Хангай дараах зүйлийг ярилаа. 

“Гадаадад байгаа 150 мянган иргэний саналыг авахгүй байх нь олон хардлагыг төрүүлж байгаагийн нэг нь санал луйвардах юм. Гурван сая иргэнтэй манай улсад сонгуулийн насны хоёр сая иргэн бий. Эдгээр хоёр сая иргэнийг их хурлын 76 гишүүнд хуваахад нэг гишүүнийг сонгоход 26 мянган хүний санал хэрэгтэй. Тэгэхээр 150 мянган хүн гэдэг их хурлын 6 гишүүнийг сонгох хүний тоо юм. Өнөөгийн их хурал 9 гишүүнтэй хууль баталж байсан удаатай. Тэгвэл 6 гишүүн гэдэг хууль батлах хэмжээний тоо юм. Тэд ингэж луйвар хийх гэж байна” гэлээ. 
 
Түүнчлэн Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд бол нэг талаар хөрөнгө оруулагчид, нөгөө талаар улс эх орноо хөгжүүлэхээр зүтгэж яваа боловсон хүчин юм. Гэтэл эх орноо хөгжүүлэхээр яваа бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. “Иргэн бүр элчин сайд” гэх үгийг тухайн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Болд хэлж байсан. Тэгвэл 150 мянган элчин сайдаа тэд хүний тооноос хаслаа. 2012 оны сонгуулиар бид нэг алхам урагшилж байсан бол энэ удаад буцаад нэг алхам ухарч байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн баяр бахдалтайгаар зарлаж байх юм. Гадаад хэргийн сайд хүний үндсэн үүргийн нэг бол гадаад улс оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дуу хоолой болж тэдний эрх ашгийг хамгаалж ярих юм. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг огцрохыг шаардаж байгаагаа хэвлэлийн бага хуралд оролцогчид дуулгалаа. 

Өмнөх Засгийн үед буюу 2011 оны үед иргэдээ дэмжсэн, дээдэлсэн шийдвэр гаргаж байсан бол 2012-2016 оны Засгийн газрын үед 150 мянган иргэнээ хүний тооноос хассан дэндүү хариуцлагагүй шийдвэрийг гаргалаа гэж үзэн Үндсэн хуулийн цэц, СЕХ болон Гадаад хэргийн яаманд гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг авах ажлаа хийх шаардлагыг хүргүүлэхээр болжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-27 13:29:36
    Ene hovch har Purevsuren . caidiin ajliig hiij chadahgui shdee chadvargui Erunhiilugchiin naana tsaana hov zuuj guiseer said bolson hun geseen
  • oto 2016-05-27 12:53:46
    Mongol chine 3 han saya hun amiin 150han myangan hun amiin sanaliig online-r avhad tiim hund zardal ikhtei baina gejuu?
  • Ха ха 2016-05-27 12:42:31
    Байгаа оноогүй. Инээд боллоо.
  • Zochin 2016-05-27 11:36:05
    Persona non granta gesen biz dee.Iim huneer gadaad hergiin said hiilgedeg uls mongoloos uur baihgui.Muu deer muuhai muuhai deer ultsan geech l bol bna.
  • зочин 2016-05-27 06:14:06
    АН-хан тэнгэтэж дуусахгүй юмаа
  • zochin 2016-05-26 11:21:47
    huulia buruu gargasan ih hurliin buruu saidiin buruu gej yuu bain aa yumaa oilgooch teneg toriin bus baiguullaga... gej hii hooson ambiitsuud
  • ХЭ 2016-05-26 10:48:18
    ХӨДӨӨ АМЬТАН ХӨДӨӨГӨӨРӨӨ Л БНА Ш ДЭЭ
  • дло 2016-05-26 10:17:23
    Монголчуудаа нуитагтаа ирээч Тэгвэл ийм мангар сайдтай байхгүй шдэ Та нарын нэг л хийнэ шдэ
    • oto 2016-05-27 13:02:43
      Yu yariad bainaa? Naana chine olon hun surguuli soyol, ajil torol erhelj ar geree avchi yawaa humuus baina. Ooroo bugded ni bolowsrol ajil torol olgoh yum uu?
  • зочин 2016-05-26 08:13:05
    АН-д гадаадад суугаа иргэд таалагдсангүй дээ, хөөрхий, АН одоо дураараа хууль зөрчинө, эсвэл өөрсдөө тааруулж тайлбалана, бүдүүлэгүүдийн нам
    150.129.142.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-26 06:28:23
    ,Gadaadad baigaa olon zuun Mongolchuudinkhaa erh ashgiig emeerch hamgaalah asuudal nen terguunii hereg
  • Ок 2016-05-26 06:06:08
    Их хурлын баталсан сонгуулийн хууль нь гадаадад байгаа иргэдээс санал авах боломжгүй болгож байхад ГХэргийн сайд ямар буруутай вэ? Эрүүл ухаантай хүн бол ойлгон...
    • zochin 2016-05-27 13:05:48
      4 jiliin dotor 150han myangan hunii sanal online-r hyamdhan avah system hiih tsag hugatsaa baisaar baihad ajilaa hiihgui undsen huuli zorchih ni eruul uhaan uu?...
    • Gadaad togsogch 2016-05-26 06:26:59
      Bolomj bga, busad orni turshlaguud bn
  • bayar 2016-05-26 05:56:27
    харамсалтай байна ийм дурак сайдаар яахав дээ маанаг төрөө гэж