“Хөх тэнгэрийн удамт Салхин аялгуу” эгшиглэнэ
Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт Салхин аялгуу ” тоглолт болох гэж байна. Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэн” Монгол, Хятад хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан хамтарсан гэрээний дагуух эхний тоглолт 2016 оны 04-р сарын 16,17-ны өдрүүдэд Хөх хотод Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа  тоглосон билээ.
 
Ийнхүү хоёр дахь удаагийн тоглолтоо 2016 оны 06-р сарын 03,04-нд УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тоглолтонд ӨМӨЗО-ын  “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн”-ийн Үндэсний их найрал хөгжим, Удирдаач Б.Нямдорж /МУУГЗ/, Удирдаач Ери да болон Монгол улсын Филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжим,  Удирдаач С. Саруул-од /СТА/, дуучин С. Баттулга /СТА/,  Н.Наранбаатар /СТА/,  Т.Амина /СТА/,  Б.Дэлгэрбаяр /СТА/,  Т.Солонго  Т. Отгонбаяр, ӨМӨЗО-ын дуучин Оюунсод, Мөнгөнцэцэг, Батмөнх гэсэн 100 гаруй уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, fb/Mongolian State Philharmonic, 7011-8012 дугаарын  утаснаас лавлана уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.