Цэргийн ёслолын жагсаал болно
"Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шилдгүүд энэ сарын 28-нд тодорно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний анги болон төрийн цэргийн бусад байгууллагуудын тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах энэ уралдаан дөрөв дэх жилдээ болох гэж байна.

Энэ бямба гаригт болох "Монгол цэргийн жавхаа-2016" уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11.30 цагаас албан ёсоор эхэлнэ. Уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан анги байгууллага энэ цаг хугацаанд бэлэн жагссан байх бол 11.40 цагт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат бүрэлдэхүүн бэлэн жагссан тухай илтгэл өгч, Батлан хамгаалахын сайд цэргийн алба хаагчидтай мэндчилнэ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар үг хэлж, уралдааны дүнг танилцуулж, цэргийн ёслолын жагсаал, зэвсэг техникийн үзэсгэлэн болно. Харин үдэш нь Чингисийн талбайд ЦДБЭЧ-ын тоглолт, "Хурд" хамтлагийн тоглолт, ёслолын буудлага болохоор төлөвлөжээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.