НӨАТ-ын 200 саяын азтан тодорсон уу
НӨАТ-ын сугалааны 10 дахь тохирол өнгөрсөн ням гарагт явагдаж, супер азтан тодорсон. Энэ удаад 200 сая төгрөгийн супер азтан тодорсон ч баримтаа бүртгүүлж, баталгаажуулсан  эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар  тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй. 

НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар  энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингээд хуулийн дагуу иргэд  худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ  үнийн дүнтэй баримтыг бүртгүүлснээр сугалаанд оролцож,  азтан болох боломжтой. Мөн улирал бүр нийт худалдан авалтынхаа 0,2 хувийг буцаан авах боломжтой болсон. 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 10 удаагийн тохирол явагдаж энэ хооронд 200, 400 сая төгрөгийн супер азтан тодорсон ч одоогоор эзэн нь тодорхойгүй байна. Энэ нь иргэдийн итгэх итгэлийг бууруулж байна. Учир нь 400 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон ч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн өдгөө цагдаагийн байгууллага хэргийг шалгаж буй. Харин өнгөрсөн удаагийн тохирлоор тодорсон 200 сая төгрөгийн азтаны тухайд баримтаа бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

Харин энэ талаар иргэд цахим орчинд “хэдэн зуун саяын супер азтан тодорлоо гэдэг ч яг гар дээр мөнгөө авч байгаа хүн байхгүй байгаа нь хардлага төрүүлж байна. Энэ нь анхнаасаа иргэдийн тархийг угаасан хуурамч ажил юм биш үү” гэх сэтгэгдлийг олноороо илэрхийлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorj 2016-06-16 09:03:51
    naad sugalaa gedeg chini shou l yum bna sh gee.sugalaanii tohirliig n harval Ter 4saya ,20 say-iig n mash olon hun abcan haragdaj baina. Ta nariin tanilaas av...
  • Иргэн 2016-05-30 02:20:16
    3-р сарын баримтаа бүртгүүлсэн ч одоо болтол "системд ирээгүй байна" гэсэн тэмдэглэгээтэй байгаад байна. Ер нь ААН-үүдээс сар бүр НӨАТ татдаг юм уу?
  • zaza 2016-05-28 13:42:40
    Yaaag unen
  • sugalaa 2016-05-26 11:01:56
    3 sariin 20 -nii sugalaagaa uguhgui bol avakh hugatsaa ni duusakh um bish uu ,
  • nsn 2016-05-26 09:28:40
    Aztan bolmoor bhiin heregten bolchih bii geed aigaad bhiin yasan hetsuu horvoo veee
  • zochin 2016-05-26 09:22:12
    4 sariin 10-nii tokhirloor hojson 20000-aa odoo hurtel abaagui bainaa. arai l udaan uymaa
  • Зочин 2016-05-26 08:21:17
    НӨАТ-ын буцаан олголт өгч байгаа нэртэй бүх супермаркетууд бүх юмныхаа үнийг нэмээд нэмсэн мөнгөнөөсөө буцаан олголт хийсэн нэр зүүж байна ард түмэн амьдрахад х...
  • Зочин 2016-05-26 06:59:28
    Өдөрт хэдэн зуун саяар орлого олдог супермаркетуудад хяналт тавих талаасаа зөв боловч хяналтын тогтолцоо нь арай л нүсэрдээд иргэдийг хуураад байна даа
  • baigal 2016-05-26 06:49:26
    er ni hudlaa yum bish uu, 200.0,400.0 sayaar ni ugch baisnaas 50.0 sayaar ni 4,8 hund uguuchee, 4,8 hun hulhidah bsnaas gants gants huntei tohiroh ni amar gej
  • PO 2016-05-26 05:01:41
    sistemd ireegui AAN irvvlegui bn uniin dungiin zorootei gd aldaa zaagaad bhiin AAN 5.6 gsn toog adilhan bicchej hvn hohirooj bn
  • Хулхидна л гэнэ дээ 2016-05-26 04:01:42
    Үнэхээр өгнө гэж байгаа бол бүртгүүлсэн баримтандаа сугалаагаа явуулаа. Системд ирээгүй гээд зөндөө баримт бүртгэгдэхгүй юм. Аж ахуйн нэгжүүдээ шийтгээч.
  • uran 2016-05-26 03:11:57
    Бүртгэлтэй баримтандаа сугалаагаа явуулахад яаадаг байна даа. Худлаа ажил хийгээд л ард түмнээ хуураад байх юм даа.
  • зочин 2016-05-26 03:00:15
    Энэ сугалаа энэ тэр гээд байгаа үнэн үү тархи угаасан асуудал уу нөгөө талаар эдийн засгийн хяналт уу
  • Зочин 2016-05-26 02:23:38
    200саяын эзэн нь 400саяын эздүүд шиг болчих вий дээ ард иргэдээ сугалаа нэрээр хэрэгтэн болгож дуусах вий дээ