“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА-2016’’ уралдааны хөтөлбөр

Нэг.  Зорилго:
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилан иргэн-цэргийн бахархалыг бий болгоход оршино.
 
            Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа:
Их эзэн Чингис хааны талбайд шагнал гардуулах ёслол, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолт 2016 оны 5 дугаар сарын 28-ны  өдрийн “Бямба” гарагийн 11.30-13.30 цагт  
Үдшийн нийтийн цэнгүүн 2016 оны 5 дугаар сарын 28-ны  өдрийн “Бямба” гарагийн 19.00-23.00 цагт болно.
 
            Гурав. Оролцох байгууллага, хүмүүс:
Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар,  ЗХЖШ-ын дарга, орлогч дарга, газрын дарга нар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлага, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн нутгийн, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэд, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, Khaan Quest-2016 олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, Unitel групп “Он жавууд” багцаараа иргэдэд үйлчилж оролцоно.
 
            Дөрөв. Талбайн чимэглэл, үйлчилгээ:
Монгол Улсын төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулсан байна.
Их эзэн Чингис хааны хөшөөний 2 талд  Нийслэлийн эмблем бүхий “”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдаан гэсэн монгол бичиг бүхий анонс байрлуулсан байна.
 
Хөшөөний урд талд лэд дэлгэц  бүхий тайз засаж, хоёр талаар нь үзэгчдийн 2000 ширхэг сандал байрлуулж, сандалны араар уралдаанд оролцож байгаа анги, байгууллагуудын логог байрлуулна. Логоны дээд хэсгээр улаан хөх өнгийн тугууд байрлуулна.
Талбайг тойрсон гэрлийн шонгуудад Төрийн далбаа, Нийслэлийн тугийг байрлуулсан байна.
 
Талбайн урд хэсэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын байгууллагуудын зэвсэг техникийн үзэсгэлэн, ангиудын үйл ажиллагааг харуулсан сурталчилгааны самбар, иргэдэд үйлчлэх үйлчилгээ байна.
 
Үндсэн хэсэг. Шагнал гардуулах ёслол, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолт:
 
11.30 цагт Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах Монгол цэргийн жавхаа-2016 уралдааны II шатанд шалгарсан анги, байгууллага, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн хамт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зүгээс жагсаалаар орж ирэн заасан байрлалд байраа эзлэн жагсана.
11.40 цагт Фамфар эгшиглэнэ. Хөтлөгч хүндэт зочдыг тайзанд урина. Үлээвэр хөгжимд Марш эгшиглэнэ.
11.40 цагт Батлан хамгаалахын сайдад ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат илтгэл өгнө.
11.42 цагт Батлан хамгаалахын сайд цэргийн алба хаагчидтай мэндчилнэ.
11.45 цагт Тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах Монгол цэргийн жавхаа уралдааны шагнал гардуулах ёслол, иргэн цэргийн бахархалын өдрийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлнэ. Дуусмагц үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглэнэ.
11.50 цагт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэж үг хэлнэ.
11.55 цагт Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын жагсаалын үзүүлэх тоглолтын шалгаруулалт
12.40 цагт Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт /үзүүлэх тоглолтын үеэр шүүгчид дүн гаргах/
12.55 цагт Монгол цэргийн жавхаа-2016 уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах үйл ажиллагаа
13.10 цагт Цэргийн ёслолын жагсаал /Монгол цэргийн жавхаа-2016 уралдааны эхний 9 байрт шалгарсан анги, байгууллага/
13.20 цагт Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа дуусна.
13.30 цагт Зэвсэг техникийн үзэсгэлэн үзнэ.
 
Үдшийн цэнгүүн:
 
19.00 цагт Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан /Тусгай хөтөлбөрөөр 2 цаг/
21.00 цагт Үдшийн цэнгүүнийг нээж, хүндэт зочдыг тайзанд урина.
21.05 цагт Үдшийн цэнгүүнийг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Монгол цэргийн жавхаа-2016 уралдааны ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун үг хэлнэ.
21.10 цагт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт /Тусгай хөтөлбөрөөр 40 минут/
21.50 цагт Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах
22.00 цагт Хурд хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт /Тусгай хөтөлбөрөөр 50 минут/
22.50 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Иргэн-цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагааг хааж үг хэлнэ.
22.58 цагт Монгол Улсын Төрийн дуулал /ЦДБЭЧ-ын найрал дуучид, Хурд хамтлаг, иргэд/
23.00 цагт Ёслолын буудлага /10 минут/
23.10 цагт Иргэн цэргийн бахархалын үйл ажиллагаа дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2016-05-26 03:39:32
    энэ уралдаан нь зөв боловч шагналын орон сууцыг нь ангийн захирагчид өгдөг шудрага бус явдлыг болиоч ээ.Тэд чинь 2-4 байртай хөрөнгөжсөн хурандаа нар байдаг юм ...