Төлөөлөгчид өө, 13 саяын урамшууллаа хэрхэн зарцуулснаа тайлагнахгүй юмуу
Энэ асуултыг нийслэлийн иргэн бүр өөртөө тавих хэрэгтэй. НИТХ-ынхан улирал бүр 13 сая төгрөгийг таныг төлөөлж сонгогдсныхоо төлөө, таны асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээж авдаг байв. Тэд энэ мөнгөө хэрхэн зарцуулсан талаар“хороо, дүүргийн урсгал засвар, баяр ёслолын үеэрх бэлэг сэлт, төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан” гэсэн тайлбар өгнө.

Харин таны төлөө ажиллана хэмээн амлалт өгөн, дахин очиход НИТХ-ын төлөөлөгчөөсөө асуугаарай. Таны төлөө ажиллана гэж улирал бүр авсан 13 сая төгрөгийг хэний төлөө зарцуулсан бэ гэдгийг асуугаарай.

Нийслэлийн иргэдийн хуралд 45 төлөөлөгч нийслэлийн иргэдийн төлөөлөн болон сонгогддог. 2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлынхан өнгөрсөн долоо хоногт хаалтын хуралдаанаа хийсэн.  НИТХ-ын хаалтын үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьсан юм.

Нийслэлийн ИТХ-ын дөрвөн жилийн хугацаанд ээлжит хурал 34 удаа, ээлжит бусаар 8 удаа хуралдаж нийт 125 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Харин нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 85 удаа хуралдаж 850 асуудлыг хэлэлцэн баталжээ.
Мөн 2012-2015 оны хугацаанд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 2936 төсөл арга хэмжээг 901,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсан байх.

Товчхондоо бол сүүлийн дөрвөн жилд Улаанбаатар хот дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улсын нийслэл, бусад хотуудтай хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, хотын гадаад харилцаа шинэ шатанд гарсан гэнэ. Тэд ажлаа ингэж дүгнэсэн байна.

Харин тэд  улирал тутам авдаг 13 сая төгрөгөө яг хэрхэн зарцуулсан талаар тайлагнасангүй. Нийслэлийн Засаг дарга нь төлөөлөгчидтэйгээ нийлээд жилдээ нийт  2.340 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг байсан.

Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн төлөөлж нийслэлийн ИТХ-д суусан төлөөлөгчид сонгогч бидний асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ хэмжээний мөнгийг үрэн таран хийж.

Тэдний өөрсдөдөө зориулан баталсан журмын дагуу бол энэ мөнгөөр “НИТХ-ын төлөөлөгч нь тухайн авсан урамшууллын мөнгөөр сонгогдсон тойргийн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх учиртай" аж.

Гэсэн ч тэд энэ мөнгөөр иргэдийн гомдлыг шийдвэрлэдэггүй аж. Энэ тухай бодож ч байгаагүй биз. Улирал бүр авдаг 13 сая төгрөгөөр “иргэдийн гомдлыг шийдвэрлээгүй” гэж нийслэлийн аудитын газраас ч дүгнэлт гаргаж байв. Гэсэн ч тэдэнд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй. Нэг үгээр НИТХ-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн турш сар бүр 4 сая гаруй төгрөг буюу улиралд 13 сая төгрөгийн урамшуулал авч, таныг төлөөлдөг байж шүү дээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-05-27 06:01:31
    Нийслэлийн хурлын төлөөлөгч улиралд 20 сая төгрөг авч байгаа буюу 4 жилийн хугацаанд 320 сая төгрөг нийслэлийн төсвөөс авсан байна. Энэ мөнгөний тайланг гарга ...
  • зочин 2016-05-26 10:02:44
    энэ бол урамшуулал биш, авилга гэж хэлбэл үнэнд ойртоно.
  • jervis  2016-05-26 08:21:06
    Za yostoi anaj baigaad end suugaa HULGAICH buriig zailuultsgaaya!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!HULGAICHGUI NIISLELIIN TOLOO URAGSHAA MANAIHAAN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!...