Улаанбурханы вакцинжуулалт 80.1 хувьтай байна
18-30 насныхан хамрагдах Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 80.1 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, вакцинжуулалтад 624 мянган иргэн хамрагдах ёстой бөгөөд 499 319 нь хамрагджээ.
 
Вакцинжуулалтын хугацааг ирэх сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулаад байгаа билээ. Тиймээс залуусыг вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.
 
Дашрамд дурдахад, жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэснээс нэг сарын дотор жирэмслэхгүй байхыг эмч нар сануулж байгаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.