Нигерийн шинэ аюул

Үхлийн гэх тодотгол бүхий эбола вирусын халдвар өнгөрөгч 2014 онд Баруун Африкт түймэр мэт хурдацтай тархаж байсан. Тэгвэл инфляци нь хэт өндөр төвшинд хүрч, эдийн засаг нь хүндхэн байгаа Нигерид “Үлаан лоолийн эбола” гэж нэрлэгдэх хөнөөлт шавьж, тус улсын хүнсний ногоо тариалагчдыг туйлдуулж буй аж.
 
Тодруулбал, Нигерийн хойд этгээдийн Кадуна мужийн улаан лоолийн аж ахуй цагаан эрвээхийнд идэгдэж, бүх ургацаа алдах хэмжээний ноцтой байдал үүсчээ. Үуний улмаас мужийн хөдөө аж ахуйн салбар онц байдал зарлаад буй гэнэ. Салбарт үүссэн онц нөхцөл байдлын улмаас Баруун Африктаа томоохон эдийн засаг бүхий улсад тооцогддог Нигерийн хэд хэдэн томоохон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улаан лоолийн нийлүүлэлтээ зогсооход хүрчээ. Иймээс нутгийн тариалан эрхлэгчид энэ удаагийн цагаан эрвээхийн томоохон нүүдлийг Баруун Африкт өнгөрсөн хоёр жилийн турш хурдацтай тархсан үхлийн вирус Эболатай адилтган “улаан лоолийн эбола” хэмээн нэрлээд буй ажээ.
 
Тус улсын хойд этгээдийн Кадуна мужийн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Нигерийн сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд улаан лоолийн хомсдол үүссэний улмаас “Иоллоф Райс” гэх үндэсний хоолоо хийж чадахгүй болчих вий гэх болгоомжлол ч газар авах болсон байна. Соусанд нь лооль хэрэглэгддэг “Иоллоф райс” гэх хоол нь улс аяар өргөн дэлгэр тархсан үндэсний хоол аж. Улаан лоолийн аж ахуй эрхлэгчид ийнхүү бизнесээ цагаан эрвээхийд идүүлснээр ихээхэн хохирол амсч, тус хүнсний ногооны үнэ өртөг нь ч тэнгэрт тултлаа өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр шатахууны үнэ 67 хүртэл хувиар өсч, инфляци нь өндөр төвшинд хүртлээ өссөн Африкийн хамгийн том эдийн засгийн бүсэд дахин нэг шинэ асуудал үүсч байгаа юм.
 
Кадуна мужийн Хөдөө аж ахуйн газрын дарга Манзо Даниэл Франц пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Мужийн улаан лооль тариалалтын 80 гаруй хувийг нь цагаан эрвээхийн нүүдэл сүйтгэсэн. Тиймээс үүний эсрэг онц байдал зарласан” хэмээн ярьжээ. Цагаан эрвээхийний нүүдлийн улмаас улаан лоолийн хомсдол үүсч, эрэлт нийлүүлэлтийн хуулиар зохицуулагддаг зах зээлд үнэ нь аль хэдийнэ өмнөхөөсөө хэд дахин өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн байддаар Нигерид нэг килограмм улаан лоолийн үнэ 42 мянган найрагийн үнэтэй байгаа ажээ. Цагаан эрвээхийн нүүдлээс өмнө нэг килограмм нь 300-1500 найрагийн хооронд хэлбэлздэгбайсан гэнэ. “Цагаан эрвээхий хойд этгээдийн бүхий л нутагт хурдацтай тархаж байгаа  учраас устгах арга хэмжээ авахгүй бол цаашдаа илүү их хэмжээний хохирол учруулж болзошгүй байгаа” хэмээн Манзо Даниэл олон нийтэд анхааруулсан байна.
 
 Тухайн бүс нутгийн помидорны тариалалт эрхэлдэг 200 гаруй хүн байдаг бөгөөд тэд нэг тэрбум орчим найрагийн хохирол амссан нь тогтоогджээ. Улмаар Улаан лоолийн эболагийн эсрэг арга хэмжээ авахын тулд Нигерийн мэргэжилтнүүд Кенид томилогдон ажиллаж буй гэнэ. Кадуна мужийн тариаланчдын хэлж буйгаар Кано хотын зах хэсэгт дэх лоолийн тариалангийн 17 мянган га газрын 90 гаруй хувь нь цагаан эрвээхийд идэгджээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.