Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.

09:00 цагт: Туушин Зочид буудлын 4 давхар "Сүлд" танхимд “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурал болно. Статистикийн арга зүй, боловсрол, Нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөлт, Бизнесийн судалгаанд статистикийн арга зүйг хэрэглэх нь гэсэн 3 салбар хуралдаантай ба яамд, агентлаг, их сургууль, шинжилгээ судалгааны байгууллага, бизнесийн байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцоно.

09:30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.

10:00 цагт: Зайсангийн “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын танхимд “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс аялал жуулчлалын тур оператор байгууллагууд болон салбарынханд зориулан төслийн удирдагч, доктор Д.Гансүх /Ph.D/ “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол улс” сэдвээр илтгэл тавина.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудыг 2016 оны улсын их хурлын сонгуулийг өгөх боломжгүй шийдвэр гаргасны эсэргүүцэж гадаадад төгсөгчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөх асуудлаар Монголын консерватив намаас мэдээлэл хийнэ.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг хүссэн иргэн М.Болорцэцэг шүүгчийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулуулдаг Монголын offroad тамирчдийн ээлжит уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дотоодын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерт хэрхэн худалдаж авч байгаа тухай Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Гааль, татварын мэдээллийн технологийн төвөөc “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.