Хурд хэтрүүлбэл жолооны эрх хасна
Нэг удаа хурд хэтрүүлж камерт бичигдэхэд жолоочийн жолоодох эрхийг шууд зургаан сарын хугацаагаар хасч байна.Тодруулбал, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэж байгаа юм байна.

Мөн жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байгаа учраас Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс осол аваар их гардаг газруудад явуулын камер ажиллуулж байгаа юм байна.

Дашрамд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хот суурин газар 60 км цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hurdad 2016-05-26 07:53:05
    durmee unshaad bas ene uil ajillagaa tanii ergen toirnii humuust heregtei gedgiig oilgo.
  • хурд 2016-05-26 03:44:59
    бусад оронд камер гэсэн тэмдэг тавьсан байдаг,манайх болохоор зөөврийн камер нууцаар тавьж байгаад эрх хасдаг нь зөв үү
  • зочин 2016-05-26 03:08:58
    хот дотор яг хэдэн км цагийн хурдтай явах юм тодорхой бич дээ \энэ олон км ц-н яг алинаар нь явах юм
  • Сайн байна 2016-05-25 21:50:35
    Явган хүний гарц, автобусны буудалд орж зогсвол ээрхийг мөн хасах хэрэгтэй. 10 000 тгрөгөөр торгоод үр дүн алга
  • иргэн 2016-05-25 14:33:46
    95 км цаг байхаа юу билээ!
  • Zochin 2016-05-25 13:12:08
    Nadaa neg iim sanaa baidag yum uulzvaraas mash hurdan hodloj baival tugjrel buurah magdlaltai
  • зочин 2016-05-25 09:58:54
    мэдээллээ тодорхой өг дө тэгээд хот дотор 90км цагийн хурдтай явах юм уу хайшаа юм яг хэдээс хэдтэй явах юм бэ тодорхой бичээч