АН-ын олигархиуд бүгд оффшорчид байжээ

Монголчууд ч оффшороор амьсгалах шиг болж байна даа. Оффшорын “булган сүүлт” нэр аваад байгаа Хятадын Монгол С.Баярцогтын нуусан нэг сая ам.доллар бол одоо оффшор нь илэрч байгаа нөхдийн хажууд ёстой “цайны мөнгө” байж.

Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дарханы иргэдэд тайлангаа тавьж байхдаа "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн" гэсэн билээ.

Ингээд оффшорын асуудал хүндэрч 49 монгол “С.Баярцогтын булган сүүл” болон оффшорт данстай нь илрэх нь тэр. Тэр дунд АН, МАН-ын гишүүд, тэдний үр хүүхэд олноороо орсон байлаа. Гэвч АН-ынхан хөөх танайхан олон байна гээд уг асуудлыг хөөргөн хаа сайгүй хар пиар хийж гарах нь тэр.

Энэ дунд АН-ын дарга З.Энхболд оффшор данстай хүмүүсийг тэр дундаа С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн сошиалаар мэдэгдээд бусад намыг уриалаад байсан. Гэтэл түүнийг энэхүү мэдэгдлээ хийгээд хоёр хоноогүй байхад намынх нь бусад томчуудын оффшор данс илрээд эхэллээ.

Ялангуяа сүүлийн хоёр жил гаруй улстөрд хамтран тоглож буй Х.Баттулга нь хүртэл оффшорт данстай байсан нь илэрчихлээ. Тэгэхээр З.Энхболдын нөгөө манай, танай гээд өөрийн намаа бусад намынхантай, нам дотроо найз нөхдөө ялгаад бусдыгаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн уриалаад байсан нь үнэхээр эвгүй байдалд оруулчихлаа.

Шинээр оффшорт данстай компанитай нь илэрсэн “Женко” Х.Баттулга гэхэд 255 сая ам.доллартай гэж байна. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтын оффшор дахь компани 30 сая ам.доллартай бол “Ажнай” буюу Өмнөговийн жижиг Тавантолгой гэгдэх компанийг хармаалчихсан Д.Бат-Эрдэний компани ч оффшорт бүртгэлтэй аж.

Энэ их мөнгөө оффшорт хадгалдаг учраас л Х.Баттулгын компаниуд жил бүр татвар төлсөн дүнгээр нь шалгаруулдаг Монголын топ-100 компаний тоонд багтдаггүй байсан нь ийн тодорхой болж байна.

Мөн “Монгол шуудан” банкаа зарсан жилээ хөрөнгө орлогоороо улстөрчдийг тэргүүлж байсан Д.Зоригт оффшорт мөнгөө нууснаар огцом ядуурсныг энэ жилийн хөрөнгө орлогоос нь харж болох мэт. Ийнхүү З.Энхболд тэргүүтэй АН-ынхан оффшорын асуудал дээр үнэхээр хүнд байдалд орлоо.

Энэ нэр бүхий хүмүүсийг С.Баярцогттой адил нэр дэвшүүлэхгүй гэхээр Баянхонгор, Өмнөговь аймгууд Сэлэнгэтэй адил өрсөлдөгч хүчинд бүрэн шилжих магадлалтай юм.

Хэрвээ байдал иймдээ хүрэх юм бол Сэлэнгийн АН-ынхан “З.Энхболдыг мулгуу шийдвэрээ буцаахыг шаардсан” шиг дээр дурдсан аймгуудын АН-ынхан ч шаардлага тавих байх. З.Энхболд сүүлийн дөрвөн жилд Монголын улстөрийг муйхар аргаар “залж” ирсэн шигээ нөхөддөө хандах юм бол Х.Баттулга жишээ нь “хармааныхаа нам”-аас нэр дэвшээд АН-ын суудлыг хуваалцах нь тодорхой. Тиймээс энэ удаа З.Энхболд оффшорчиддоо болон бусад өөрийг нь эсэргүүцэгч нарт буулт хийхгүй бол амар явж, амбан суухгүй нь тодорхой боллоо.

Энэ маягаар үргэлжилбэл АН-ын томчууд бүгд балрах нь дээ.



 
Г.Самбаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2016-09-14 15:39:19
    erni 1000naslah biczdee,ene offszor danstangyyd sain dyraaraa yadarsan eh oron ard tymendee hulgailsan mongoo yadaz tatbaraa bucaaz tolmeer um,
  • Онгод 2016-06-14 10:19:47
    Энэ бол МАН-ын хийж буй ёс бусын үйлдэл мөн. Нөгөө намаа муулах сайлах нь бүр гаарч байх шив.
  • ичиж үхмэр 2016-06-11 23:34:28
    яасан ичдэггүй луйварчид вэ, та нар. улс төрөөс зүгээр зайлаад өгөөч Баярцогт оо, Зорилгт оо? өөрсдийнхөө бизнесийг амар тайван амьдарч болдоггүй юм у???????
  • зочин 2016-05-30 18:05:56
    яасан ханадаггүй бирднүүд вэ ард түмэн чинь элгээрээ мөлхөж байна шдээ монголд дундаж амьдралтай айл өрх гэгдэж байгаа нь өрнөөс өрлүү урд хойд хормойгоо нөхөж ...
  • zochin 2016-05-27 14:32:13
    100 naslah uym shig bolildoo.shunal ihedvel shulam bolno
  • zochin 2016-05-26 12:28:18
    Ardchilaliinxan vnexeer tor baruj chadaxgvi yum bna dandaa xulgaichid
  • Би 2016-05-26 11:33:11
    Дандаа томчууд байгаа болохоор нам дарагдчих байх даа Харж л байя
  • зочин 2016-05-26 10:22:16
    Худлыг үнэн болгодог шидтэнтэй болж Худалчийг гишүүн болгодог сонсогчидтой болж Дэггүй хулгана мууранд санаархдаг болж Дээрэмчид төрд авирдаг болж
  • зочин 2016-05-26 01:55:00
    АН-ын үнэн нүүр царай, хулгайч, луйварчдын үүр уурхай
  • zochin  2016-05-25 15:20:18
    mongolchuud mini ene 2 namiig buu songooroi. Yagaad songogdoh geed ulairaad baigaa n oilgomjtoi. 4 jil ch gesen shorond orohgui amia argatsaah gesen husel
  • зочин 2016-05-25 15:16:32
    Батзандан, Уянгаа Та ХОЁР НААД УУЛАА НАМ ГЭХГҮЙ НАМ НАМ ЗОХИОД ӨГ, С. БАЯРЫГ ШУУД БАРЬ 461 ОЙМСГҮЙ ХУРУУГИЙН ГОЗОЛЗУУЛААД
  • Сонгогч 2016-05-25 14:02:26
    Батзандан миний дүү одоо л наадуулаа нам хамаагүй гөвшөөд өг
    • zochin 2016-05-26 04:30:42
      Bvgdiine hurungiiig huraaj mongoloo awaray ter mungu ugaasaa mongoliin baylag shv de hulgaid aldsan munguu bucaaj awcgaayaa
  • зочин 2016-05-25 13:26:39
    Үнэндээ сонгууль өгөх хэрэг алга. Эд бидний амьдрах гэж яваа хэдээс хулгайлж байдаг. Дахиад чамаас үхтэл чинь хулгайлъя гэхээр нь тэг тэг гээд суух уу
    • Зочин  2016-05-26 01:29:54
      Харин эсэргээрээ бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсээс харж байгаад арай боломжтой хүнд саналаа өгөх хэрэгтэй шүү дээ !!!
  • Батэрдэнэ 2016-05-25 12:18:25
    МАНгарууд офшорчдоо дэвшүүлэх хэвээрээ биз дээ?
    • Зочин 2016-05-25 12:56:08
      Хэн нь мАНгар бна даа. Улсаа унатал идсэн ан үнэн туйлын мАНгар бгаа биз
  • ЗОРИГТ ГЭЖ МУУХАЙ ЮМ 2016-05-25 12:18:23
    ҮХЭХДЭЭ АВЧ ҮХЭХ ГЭЭ ЮУ ЧИ. ЯДАРСАН АХ ДҮҮДЭЭ ТУСЛААЧ ЧИ. ХУУЛЬ БУСААР ОЛЧИХООД ЮУНД НЬ ХАРАМЛАА ВЭ ЧИ МУУ ??
  • зочин 2016-05-25 11:50:26
    Хаашаач бултах газаргуй зурагтайгаа Аан.
  • доллар 2016-05-25 11:40:21
    Ханш одоо буух уу. Хулгайчууд гадгаш зееж хомсдол уусгэж байж. $ зориуд неецелж хомсдол уусгээд бна гэж хэлж бсан. Э/З-чид Монгол банк угээ хэл.Хариуцлага тооц....
  • Urtaa 2016-05-25 10:09:24
    Ardchilsan namiin heden luivarchid ylagdahaa medeed ynz bureer uzej bha shiv dee ugaasaa ylagdsaan
  • ээс цагаан  2016-05-25 10:00:23
    Хоёр нам адилхан, Хэн нэгнийг муулах арагүй. Яг л ижил. Харин тэдний мөнгөөр улсынхаа өрийг барагдуулаад улс орныхоо хөгжилд нэмэрлэх саналыг дэмжиж байна.
    • dorj 2016-05-26 04:10:14
      бүгдийн нь хөрөнгийг хурааж өрөө таглаад дахиад ард түмнээ хуурахгүй болтол залгаах хэрэгтэй
  • BNABNZHS 2016-05-25 10:00:15
    OBSHOR DANSTANGUUDIIG DEVSHUULEHGUI BAIHIIG URIALJ BNA
  • Одбаяр 2016-05-25 09:52:21
    АН ч алиагаа алдаж байна даа. Ха ха. Живж байгаа онгоц гэдэг нь улам бүр тодроод байна даа. Одоо Харвард руугаа зугатах л үлдлээ.
  • Зочин 2016-05-25 09:47:18
    Баттулга төмөр зам хятадуудтай нийлж барьж болохгүй орж ирнэ гээд байсан өөрөө бөөн хятадуудтай найз юм биш үү,17 чингэлэг спирт гэх үед л нэг ноотой санагдаад ...
  • darhaa 2016-05-25 09:10:28
    офшорын мөнгийг хураагаад нь улсын өр төлүүлэх нь хамгийн шударга дэмжээрэй
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах
    • офшорын мөнгийг хураагаад нь улсын өр тө 2016-05-25 09:20:44
      офшорын мөнгийг хураагаад нь улсын өр төлүүлэх нь хамгийн шударга дэмжээрэй
      • Oyun 2016-05-25 09:28:32
        Eh oron gej ene hvmvvst baidag l yum bol tatwaraas nuusan mongooroo ulsiin uriig tulchih ni hamgiin zuw.
  • Зочин 2016-05-25 08:58:50
    Батзандан яагаад дуугүй болчихвоо, Зандаахүүд зодуулсан байхаадаа, эсвэл Бат үүл ална гэсэн юм болов уу
    • цагдаа 2016-05-25 12:43:29
      Батзандангийд Батүүл малгайгаа зориуд мартсан байна.