Сонгууль зохион байгуулахад 20 мянга гаруй хүн ажиллана
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан нэгдсэн сургалт өнөөдөр боллоо.

Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2000-аад хэсэг байгуулагдаад байна. Үүнээс гадна аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд Мэдээллийн технологийн 31 баг байгуулагдаж, 2016 оны сонгуулийг зохион байгуулахад нийт 20 мянга гаруй хүн ажиллах юм байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулсан нэгдсэн сургалтад Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид оролцож байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрэм, ажилтан албан тушаалтны эдийн засаг, хууль зүйн баталгаа, сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх журам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, Авлигын эсрэг хууль тогтоомж зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийж сургалтад оролцогсдын сонирхсон асуултад хариу өгөв.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.