Голын усанд осолдохоос сэрэмжлүүлж байна

Урин дулааны улирал ирж, дулаарахтай зэрэгцэн зугаалгаар явж буй хүмүүс, мөн эцэг, эхийн хараа хяналтгүй яваа хүүхдүүд гол усанд осолдлоо гэх дуудлага ирэх нь ихэсдэг.

Тухайлбал, тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хороо, Баянзүрхийн товчооноос нааш 200 метрт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын харьяа Аврах ангийн албан хаагчид ажиллаж, 14 настай Х.Э нь Туул голоос салаалсан тогтоол усанд живж нас барсан байсныг олж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, аялал зугаалгаар явахдаа голын эрэгт анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.