Өвөрхангайнхны саналыг сайдын суудлаар сольсон Н.Төмөрхүү
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа гомдолтой үлдсэн хүний нэг бол Н.Төмөрхүү. Гэхдээ тэр 2012 оны сонгуулиар гишүүн болж чадаагүй гомдлоо Зам, тээврийн сайдын суудалд тухалснаар “мартсан”. Нэг үгээр Н.Төмөрхүү Өвөрхангайчуудын саналыг сайдын суудлаар сольчихсон. Гэсэн ч түүнд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт удаан суух хувь байсангүй. Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэгчээр нэг их удалгүй сайдын суудлаасаа буух нь тэр. Тэр энэ удаад өнгөрсөнөө баллуурдах өөдрөг намтар бичүүлж чадалгүй суудлаас буув.

Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа Н.Төмөрхүүг хуурамч диплом үйлдэж сонгогчдыг мэхэлсэн тухай хэсэгтээ л шуугисан. Тодруулбал, Н.Төмөрхүү 2012 оны сонгуульд нэр дэвшихдээ өөрийн намтартаа 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн гэж бичжээ. Гэтэл мөн чанартаа МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй, сургуулиа хаясан нь баримтаар нотлогдсон байна. МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгчийн 2012 оны наймдугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтод “Н.Төмөрхүү нь 1994 онд МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй” гэдгийг бататгажээ.

Мэдээж Н.Төмөрхүү хэн нэгэнд намтараа нэгд нэгэнгүй шалгуулна гэж санаагүй биз. Энэ бүхэн түүний УИХ-ын түр үнэмлэхээ хураалгаснаас үүдэлтэй. УИХ-ын сонгуулиас хойш багагүй маргаан дагуулсан асуудал бол Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн хоёр мандат. УИХ-ын 2012 оны сонгуулиар нэр дэвшин УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн зөрчсөн гэдгээс үүдсэн асуудал маргаан дагуулсан юм.  Эцэст нь СЕХ-оос УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас МАН-аас нэр дэвшин, өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хураан авч, оронд нь АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлсэн юм.  

Үүнийг АН, МАН-ынхны тохироо ч гэж дүгнэх хүмүүс бий. Тэгвэл МАН-д Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг нүд үзүүрлэсэн шалтгаантай гэнэ. Тэр нь МАН-ын генсек У.Хүрэлсүх бүхий л албан тушаал, эрх мэдлээ алдсантай холбоотой аж. Учир нь Н.Төмөрхүүг У.Хүрэлсүхийн далбаанд орж, улстөрд орсон. Нэг үгээр У.Хүрэлсүхийн хүн. Гэхдээ Н.Төмөрхүүд МАН-д анх элсэхдээ 50 сая төгрөгийн хандив өгч байсан тухай хөрөнгөлөг түүх бий. Н.Төмөрхүүгийн хувьд улстөрөөс гадна бизнесийн салбарт маш амжилттай яваа нэгэн. Үүнийг тодотгох зүйл бол 2014 оны ХОМ. 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээр сайд нараас Зам тээврийн сайд Н.Төмөрхүү 7 автомашинтай, 17 орон сууцтайтайгаар тэргүүлж байв.  Багагүй хөлжсөн бизнесмэн.

Түүний хувьд  Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед аймаг, сумдын сонгууль цэцэрлэгийн засварын тендерээс багагүй хөрөнгө “босгосон” тухай мэдээлэл бий. Тэр “Тусгаар тогтнолын ордон”-г барьсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж буй бөгөөд түүний компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажилладаг.

Ийнхүү амжилттай яваа бизнесмэн залуу улстөрд шургалахыг хүсэх нь бусдыг жишиг үү, эсвэл... Ямартай ч Н.Төмөрхүү энэ удаад дахин Өвөрхангайд очих хүслээ намын удирдлагууддаа дуулгасан гэнэ.  Гэвч Өвөрхангайчүүд саналыг нь сайдын суудлаар сольсон түүнд дахин итгэл өгөх нь юу л бол.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хогийн хулгайч 2016-05-26 00:25:31
    МНАЙ НИСЭХЭД ОЛИГТОЙ Ч ИДЭЖ ЧАДААГУЙ МАНГАР БАЦААН ЮМ Ч ХИЙХ ЧАДВАРГУЙ АЙМАГТАА ОЧООД ДАХИАД УНАНА БИЗ!!!!! МУУСАЙН УУЛЭН БОРООНЫ ЯВДАЛТНУУД!!!!
    139.5.218.209
    Мэдэгдсэн Хариулах