Нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар нэмэгджээ

НИТХ-аас 2014 онд ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж тус хөтөлбөрийг Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран хэрэгжүүлж байна.

Өнөөдөр  энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах  төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах бизнес зөвлөгөөнийг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар чуулга, Төрийн банк хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцож, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд 2016 онд аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд 15 цогц үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд  нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын  ажилтан, 1500 гаруй уран бүтээлч  энэхүү үйл ажиллгаанд хамрагджээ. Үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж нийслэлд зохион байгуулсан урлаг, соёлын арга хэмжээнд оролцсон байна. Найраг Улаанбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлд ирэх жуучдын тоо 3-6 хувиар өссөн гэсэн таатай мэдээг Нийслэлийн Аялал жуучлалын газраас өглөө.  Харин 2016 онд уг хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.  Тухайлбал, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн, “Улаанбаатар пиано фестиваль”, “Эвлэх Уянга буюу ер бусын эрчим” этник концерт, “Венийн үдэш” вальс бүжгийн үдэш, “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш, “Плэй тайм-2016” амьд хөгжмийн наадам, “Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш, “Сайланс вайт” дижи урлагийн шоу, “Талын бүжиг” фестиваль, “Бэст оф морин хуурь” олон улсын фестиваль, “Улаанбаатар Свинг найт” их талын олон улсын жааз хөгжмийн наадам, “Алдрын танхим” рок, поп хүндэтгэлийн концерт, “Даншиг наадам, хүрээ цам” шашин соёлын наадам, “Юби экстрим спортын талбайн нээлт” , “Улаанбаатар олон улсын кино наадам”- зэргийг тус тус зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.