Оффшорын буухиаг АН-ынхан үргэлжлүүлэв

АН-ын дарга З.Энхболд оффшор данстай намынхаа улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд навс унасан намынхаа нэр хүндийг өсгөх З.Энхболдын сүүлчийн мэх нь С.Баярцогтоор туг тахиж, эх орончийн дүр эсгэх байв. Гэвч “мэхт мэхэндээ” гэдэг шиг АН-ын оффшор данстай гишүүд ар араасаа илэрч АН-ын дарга З.Энхболдыг ацан шалаанд оруулчихаад байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн гурван ч нууц данс илэрлээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “MEC-HK”,”Winsway-HK”,”MMC-HK”  зэрэг компаниуд Д.Бат-Эрдэнийн нэр дээр байдаг ажээ.

Энэ буухиаг цааш нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, СЗХ-ны дэд дарга асан Х.Бум-Очир нарын АН-ын гишүүд үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын аварга загаснууд оффшор данстай таахалзаж явсан нь “баригдав”. Гэтэл намын дарга З.Энхболд нь “Манайхаас оффшор данстай ганцхан хүн бий. Тэр нь С.Баярцогт” гэж бараг бахархах нь холгүй ярьж суулаа.

Ийнхүү З.Энхболдын сөрөг хүчнээ давах гэсэн оффшор төлөвлөгөө бүтэлгүйтэж, өөрийнхөө намын улстөрчдийг “намнахад” хүргэв. Эрх баригч намын дарга хэлсэндээ хүрдэг бол одоо Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нар дэвшихээсээ өнгөрөв бололтой. Хэрвээ Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ нарыг хамгаалж үлдэхээр шийдвэл АН-ын дарга адилхан гишүүдээ алагчилсан болно. Яагаад ганцхан С.Баярцогт З.Энхболдын явцгүй төлөвлөгөөний хохирогч болох ёстой гэж. Ард түмний сонгох эрх, Үндсэн хуулийн сонгогдох зарчмыг үл тоон оффшорчдыг хашраахаар шийдсэн З.Энхболд дарга одоо хэлсэндээ хүрэхгүй бол АН-ын нэр хүнд улам унах нь.

Ц.Тунгаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-05-25 17:31:28
    bayartsogtyn offshore hamaagyi. zygeer l oyu-tolgoin geree ni tsaazyn yaltai shyy
  • Ганзориг 2016-05-25 09:15:01
    Ардчилсан намын Дарга З Энхболдын Яааж хэлэн үгэндээ эзэн болохыг харжил сууя чадахгүй бол танай намынхан зайл шүү нээрээ
  • Зочин 2016-05-25 08:19:43
    Зиа Энхболдын хэлсэндээ хэр байдгыг харах л үлдлээ. Хурал удирдахдаа хэлсэндээ л байх шиг харагддаг
  • зочин 2016-05-25 07:09:14
    энэ бэлтрэг шал худлаа шоудаж бн.
  • Зочин 2016-05-25 06:10:03
    За тэгж булгиж, бусгаж байж жинхэнээсээ чацга царайлчихаад уйлах багадаж, үхэх ихдээд сууж байх вий дээ. Оффшорчдыг хасвал бүгдий нь л хасаарай даа.
  • биеэ засаагүй байж төрд битгий зүтгэ 2016-05-25 05:24:07
    нэр дэвшээд ирвэл бууны сумаар угтая. бидний зөв шүү. сум цуглуулах аян хийе:
  • hmmm 2016-05-25 05:18:01
    araggvi shvvdee ene ardchilsan nam uchugdurhun manaih offshore chid bhq geel hutsaad bsan ysn mani hediinhee tolgoigoor togolchihiin bn ldaa
  • иргэн 2016-05-25 05:17:10
    АН арай л дэндэж байнаа иймэрхүү АНгайсан луйварчдыг сонгохоо л больчих хэрэгтэй байгаам даа.
  • би байна 2016-05-25 05:14:35
    АН-ынхан энэ булхайгаа нуух гэж одоо юу гаргаж ирж худлаа сенсацлах болдоо.
  • Хулгайчууд 2016-05-25 05:13:52
    АН гэдэг худалч, хулгайч, хулхи, оффшорчин намд хэн итгэж саналаа өгөх вэ дээ?
  • GG 2016-05-25 05:12:47
    songuul bolgonoor luivardaj garj ideg shddee AH iihan baliar luivarchid!
  • Guest  2016-05-25 05:11:17
    AHiihan odoo yaay ghvdee uuriihuu uug haraagun bj humuusluuu dairaad bsan!!!
  • Хурааж ав 2016-05-25 05:10:27
    Оффшор АН чацга царайлна аа, харж л байгаарай.
  • araichdee 2016-05-25 05:09:30
    Umhii debil ANuusuud har mashinaar l garch irdeggui yum Bol ene buzruudiig songoh Hun Mongold bhgui !!!
    • Арайчдээд  2016-05-25 07:39:27
      Боломж байвал сэтгэгдлээ монголоор бичээч хө, дээрх арайчдээ. Женког шүтдэг хар МАСС нь наад сэтгэгдлүүдийг чинь уншиж чадахшзй шүү дээ.
  • zochin 2016-05-25 05:08:44
    АН гэж хуурч, хулхидаж дуусахгүй юм аа?
  • Mmm 2016-05-25 04:51:02
    Ihenh ulsturchid jalganii hemjeegeer setgej baihad battulga tom tsogts tuluvluguutei hun yum shig sanagddag. Zorigtoi zorilgotoi hun l tom tuluvluguutei baina.
  • Mmm 2016-05-25 04:46:10
    Battulgiig bol ner devsheesei gej bodoj bn. Bohir baisan ch yadiin haashdaa ulstur bohir yavdagaas tsaash. Gol ni sedeed bgaa zuiliig ni hiilgemeer bn.
  • Зочин 2016-05-25 04:24:37
    Энэ Энхболд чинь өөрөө төрийн өмчийн хороог удирдаж байхдаа хамаг өөдтэй улсын хөрөнгийг хувьдаа луйвардаж авсан хулгайч биз дээ. Энэ нөхрийг өөрийг нь зайлуул
  • зочин 2016-05-25 03:53:03
    За тийм байлгүйдээ 49 дотор Ажнайн Бат-Эрдэнийн нэр байхгүй болохоор би ерөөсөө итгэхгүй байсан юм
  • зочин 2016-05-25 03:37:02
    З.Энхболдыг харах үлдлээ, үнэхээр шударга юм бол офшортой бүгдийг дэвшүүлэхгүй байх ёстой, үгүй бол шоу хийсэн новш гэж үзнэ шүү дээ
  • irgen 2016-05-25 03:30:18
    Battulgiin mafiig ustgah tsag boljee
  • ganaa 2016-05-25 03:19:22
    Ardchilsan nam gej hogiin garuud ene 4 jil ard tumniig elgeer mulhuulj bna da ed nariin toloo dahin sanalaa bitgii ugtsguu humuusee dahij ugaasa garahgui ee
  • Зочин 2016-05-25 03:08:08
    Наадах чрнын бэлтрэг чинь тийм амар амьтан бишээ биендээ байхгүй муу санаатай хог байгаа юм харин тэр муу ногоон малгайтын сүнс Батзандан л зэвүүн дээ
  • zochin 2016-05-25 03:05:13
    yamar argaar olson mongo gedegiig in shalgah heregtei shuu. Battulga bol toroos torson ter bumtan bishshuu ner devshih ethtei hun. hiisen yumtai hun.
    • zochin 2016-05-25 03:24:06
      Battulga bol eh ornoosoo urvagch, Manai ulsiig hugjuuleh sonirolgui heden durak bdgiin neg n Battulga. Turuus asar ih mungu idsen, tatvar tulduggui, barag reket...