IT залуусыг орон сууцжуулах анхны төслөөр  Залуусын хотхон “X Apartment” шалгарлаа

Харилцаа холбооны салбарт тогтвортой ажилладаг, орон сууц худалдан авах хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ “ хөтөлбөрийн анхны төслөөр  Залуусын хотхон “X Apartment шалгарлаа.

 Энэхүү хөтөлбөрийг “Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар”, “Шинжлэх ухааны парк”, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” буюу МОСА болон “Монголын барилгын үндэсний ассоциац” зэрэг байгууллагууд нэгдэн санаачилсан бөгөөд анхны төслөөр шалгарсан Залуусын хотхон “X Apartment-ын нэгдсэн лобби танхимд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.



МТШХХГ-ын дарга Ц.Жадамба, ШУПМТ-ийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий, МПХҮХ-ийн тэргүүн Ш.Тамир,
МБҮА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан нар дөрвөн талт санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь



Зөвхөн IT залуусдаа зориулж  Залуусын хотхон “X Apartment
дараах онцгой хөнгөлөлт урамшууллыг олгож байна.
 
Бодит хөнгөлөлт : Нийт үнийн дүнгээс 5-10%-ийн хөнгөлөлт эдлэнэ



Шуурхай зээл:
Засгийн газраас хэрэгжүүлж буй 8% зээлэнд хамрагдаж, бидэнтэй хамтран ажилладаг банкуудаар зээлээ 7 хоногийн дотор шуурхай шийдүүлэх боломж



Урамшуулал №1: Таны сонгосон орон сууцнаас хамааран гал тогооны тавилга болон цахилгаан барааг бэлэглэнэ



Гал тогооны тавилга болон цахилгаан бараа бэлэглэнэ

Урамшуулал №2: Монтессор сургалттай хүүхдийн цэцэрлэгт 6-12 сар хөнгөлөлттэй үнээр хүүхдээ сургах эрхийн бичиг



Урамшуулал №3: Таны захиалсан байрнаас хамааран дулаан авто зогсоолын үнийн дүнгийн 10-30%-ийн хөнгөлөлт болон бусад урамшууллал, хөнгөлөлтүүдийг эдлэх болно
 
Япон архиктекторын орон зайн өвөрмөц шийдэл бүхий Залуусын хотхон “X APARTMENT” нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бөгөөд нэгдүгээр давхартаа нэгдсэн лобби танхим бүхий хүлээлгийн өрөө, таныг угтах хүлээн авах ресепшн хэсэгтэй.



Таныг угтах ресепшнийн хэсэг
 
Та бүхэндээ Залуусын хотхон “X Apartment”-ын 30 - 82мкв талбайтай энгийн 1-3 өрөө орон сууц болон 37,5 - 112мкв талбайтай тансаг зэрэглэлийг илтгэх 2-4 өрөө Duplex орон сууцнуудаас танилцуулж байна.



1 өрөө 30-64 мкв



2 өрөө 41 - 59.5 мкв



3 өрөө 59.5-82 мкв



Дотроо 2 давхар бүхий Дуплекс загвар 82.5-114.5 мкв

Бид оршин суугчдынхаа тав тух, хэрэгцээ шаардлагыг эрхэмлэн дэлхийд чанар, нэр хүндээрээ танигдсан Герман улсын VEKA брэндийн вакум цонх, Австрийн EGGER брэндийн паркетан шал, АНУ-ын Thyssen Krupp брэндийн цэвэр ган цахилгаан шат, Японы TOTOбрэндийн ариун цэврийн өрөөний тоноглол,Германы Aquatherm брэндийн холбох хэрэгсэл зэрэг чанараар тэргүүлэгч шилдэг бүтээгдэхүүнүүдийг сонгон Залуусын хотхон “X Apartment”-ыг тоноглосон.



Мэдээлэл технологийн салбарын манлайлагч залуус Та бүхнийг дэд бүтэц сайн хөгжсөн, шинэ бүтээн байгуулалт өрнөж буй хотын А зэрэглэлийн бүсэд байрлах Залуусын хотхон “X Apartment”-аас сонголтоо хийж, зөвхөн танд зориулсан төлбөрийн хамгийн таатай боломжуудыг эдлэхийг урьж байна.

Мөн та доорхи хаяг болон утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
 
 

Facebook: www.facebook.com/XApartment
Веб сайт: www.xapartment.mn, www.ubproperties.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919, 99907899, 89010865
X Apartment-ын хаяг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоны зүүн урд талд
Захиалга авах оффис: СБД, УДЭТеатрын хойд талд, Улаанбаатар пропертиз ХХК
 



 

Бусдад түгээх
  • gplus