Тариалалт 60,1 хувьтай үргэлжилж байна
Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байна.

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1мянган га-д хүнсний ногоо,  16.3  мянган га-д тэжээлийн,25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган  га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.  

Өнөөдрийн  байдлаар 212.1мянган га-д үр тариа үүнээс 203.2 мянган га-д улаанбуудай,6.9 мянган га-д төмс,  2.5 мянган га-д хүнсний ногоо, 11.3мянган га-д малын тэжээл, 8.7 мянган га-д тосны ургамал,  нийтдээ 231.6 мянган га-д тариалалт хийж, тариалалтын явц 60.1 хувьтай байна.

Үр тарианы тариалалт 65.7 хувьтай яваа бол төмс 51.6 хувь, хүнсний ногоо 35.0 хувь, тэжээлийн ургамал 7.9 хувь, тосны ургамлын тариалалт 34.7 хувьтай тус тус явагдаж байна.

Үр тарианы тариалалтыг энэ сарын 27-ны дотор,  төмсийг 5 дугаар сарын 20-ны дотор, бусад таримлын тариалалтыг 6 дугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.