Анжелина Жоли багш болжээ

Их Британийн Лондонгийн их сургуулийн эдийн засаг, улс төрийн пакультет Холливудын нэрт жүжигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх дээд комиссарын газрын тусгай элчээр ажиллаж байсан Анжелина Жолиг тус сургуулийн зочин профессороор томилж буйгаа мэдэгдлээ. Жоли тус сургуульд шинээр томилогдсон дөрвөн зочин профессорын нэг болж буй бөгөөд магистрын оюутнуудад “Эмэгтэйчүүд, эрх чөлөө, аюулгүй байдал” гэсэн сэдвийн хурээнд тусгай хөтөлбөрийн дагуу хичээл заах гэнэ.
 
Жүжигчин бусгүй их сургуульд багшлах болсон тухайгаа “Магистрийн хөтөлбөрийг заах болсон нь надад маш их урам өглөө. Бусад сургуулиуд ч гэсэн энэ жишгийг дагана гэж найдаж байна. Миний хичээл заах болсон нь бэлгийн хүчирхийлэл зэрэг эмэгтэйчүүдэд харьцангуй байдлаар нөлөөлдөг гэмт хэргүүдийг төгсгөл болгож, эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн дүүрэн хангахын тулд авч буй ажлуудын нэг хэсэг юм. Би зөвхөн хичээл заах бус Засгийн газар болон НҮБ-тай хамтран ажиллаж туршлагаа оюутнуудтай солилцож, тэднээс ч мөн суралцах болно" гэжээ.
 
Анжелина Жоли жүжигчний карьераасаа гадна НҮБ-ын дүрвэгчдийн хуаранд хүмүүнлэгийн элчээр ажиллаж, дүрвэгчдийн эрхийг хамгаалж, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, хүчирхийллийг дайны зэвсэг болгон ашиглаж буйг эсэргүүцэн ажилладаг юм. Лондонгийн их сургуульд жүжигчин бүсгүйгээс гадна Их Британийн Гадаад хэргийн сайд асан Уильям Хааг ч гэсэн уригдан багшлахаар болсон байна. Тэрбээр 2010 онд Жолитай хамтран “Мөргөлдөөний бүс дэх бэлгийн хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх” ажлаа эхлүүлж байсан юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.