Эгийн голын УЦС-ын асуудлаар ОХУ-тай тохиролцож чаджээ
Эгийн голын УЦС-ын төслийн асуудлаар энэ сарын 23, 24-нд Монгол, Оросын талууд Улаанбаатарт уулзалт хийсэн. Энэхүү уулзалтын талаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү “Дөнгөж сая протоколд гарын үсэг зурлаа. Бид оросуудтай ойлголцож чадлаа” хэмээн жиргэсэн байна.

Уулзалтын үр дүнгийн талаар тэрбээр хэлэхдээ “Эгийн голын УЦС-ын асуудал яригдаж эхэлснээс хойш буюу сүүлийн 25 жилийн хугацаанд манай улс ОХУ-ын зүгээс ганц ч нааштай үг сонсож байгаагүй. Харин энэ удаагийн уулзалтаар Оросын тал энэ бол танай дотоод асуудал, тиймээс та нар дотооддоо шийдвэрээ гарга хэмээн хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож болно. Эгийн голын УЦС-ыг барих асуудал дээр Оросууд өөрсөдтэй нь бидэнтэй зөвшилцөх ёстой гэсэн байр суурьтай байсан бол үүнийг Монгол Улс дангаараа шийдэх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна.

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гаран, жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх боломжтой гэсэн тооцоо гаргасан байдаг.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-05-25 02:49:24
    Бид оросуудтай ойлголцож чадлаа - XENTEI OILGOLCSON YUM BE ? OROSYN BAIGAL ORCHNY YAMTAI YUM UU ??? ESVEL SANAMJ BICHIG ZURCHIHAAD SAHOW-DAAD BAINA UU ?
  • ББ 2016-05-25 02:12:34
    МАШ САЙН БН. ОДХҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЭД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ