Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Хүннүгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд
замын хөдөлгөөнийг хязгаарлах үеийн нийтийн тээврийн
төлөвлөлтийн мэдээлэл

Хүннүгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд  уг замын урд хэсгийг хааж хойд хэсгийн замаар баруунаас зүүн чигтээ явах байсан боловч Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдал болон иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор хөдөлгөөний чигийг өөрчлөн явуулахаар шуурхай зохицуулалт хийсэн тул нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн  төлөвлөлтийг дараах байдлаар өөрчиллөө.
Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 15:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөв.

Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно. Харин баруунаас зүүн чиглэлдээ Гандийн гудамжаар яваад  Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр явна.

Харин Ч:28 чиглэлийн автобусууд хотын төвөөс Ривер гарден хороолол руу явахдаа Хүннүгийн гудамжаар оролгүй Олимп, Их Монгол улсын гудамжаар 1 талдаа явахаар хөдөлгөөн зохион байгуулагдсан тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг  анхааруулж байна.

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд
замын хөдөлгөөнийг хязгаарлах үеийн нийтийн тээврийн
төлөвлөлтийн мэдээлэл

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний  00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт  “Home plaza” дэлгүүр хүртэл 2016 оны 05 дугаар сарын 31-ний  00:00 цагаас 2016 оны 06 дугаар сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, ХО:6 ”Өлзийт хороолол-120 мянгат”, ХО:7 ”Туул тосгон-120 мянгат” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдлөө.



Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвөөс 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явах бөгөөд эсрэг чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй  болохыг иргэдэд анхааруулж байна.      

Мөн Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэл нь Энх тайвны гүүрэн доогуур гарч Дунд голын гудамжаар явах боломжгүй тул урдуураа Ажилчдын соёлын ордноор дайран Чингисийн өргөн чөлөөгөөр явна.

Хот орчмын ХО:6 “Өлзийт-120 мянгат”, ХО:7”Туул тосгон-120 мянгат” чиглэлүүд нь хот руу орохдоо Дунд голын гудамж буюу “19 - Жаргалант төв”-өөр явж 120 мянгатын зогсоол хүртэл явна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.