УИХ-ын даргад өөр сонголт байсангүй
Ирцгүй парламентыг завсарлуулахаас аргагүйд хүрэв. УИХ-ын даргад өөр сонголт ч байсангүй. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан 09 цагаас  эхлэн хуралдах тов гаргаад байв. Гэсэн ч гишүүд ирцээ бүрдүүлсэнгүй. Мөн байнгын хороод ч ирц хүрээгүй учир хуралдсангүй. Иймээс УИХ-ын дарга захирамж гаргаж, гишүүдэд сонгуулийн асуудалдаа анхаарах “чөлөө” олгов.

Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр 62 тоот захирамж гаргаж отгон чуулганыг ирэх зургадугаар сарын 23 хүртэл завсарлууллаа. Захирамжид дурдсанаар “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан” УИХ-ын чуулганыг түр завсарлуулна гэжээ.
Хуулиараа УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах ёстой. Гэвч энэ жил сонгуультай учраас УИХ-ын чуулганыг тавдугаар сарын 31-нийг хүртэл хуралдуулах чиг бариад байсан юм.

Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй байгаагийн улмаас байнгын хороо, чуулганы хуралдаан хуралдахгүйд хүрсэн юм. Иймээс З.Энхболд дарга ийнхүү цочмог шийдвэр гаргав.

Уг нь УИХ-аар нэн яаралтай шийдэх хэд хэдэн асуудал байгаа.  Тодруулбал, АТГ-ыг эзэнтэй болгох, МАХН-ын гишүүд засгаас гарах эсэхийг шийдэх гэх мэт асуудлууд шил дарааллан байлаа. Гэвч эдгээр асуудлууд зургадугаар сарын 23 хүртэл хав дарагдахаар болов.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-25 07:23:42
    ene udaa khuraldaa suudaggui gishuuded zob arga khemjee abch chuulgan khoishluulsan ni zob shuu dee
  • зочин 2016-05-25 06:39:33
    Монголд улсын ажил боддог сэтэртэн байгаа бил үү. Энхболд маш зөв шийдвэр гаргалаа
  • Soongo 2016-05-25 06:04:03
    Энхболд даргаа юуг нь гайхсан юм бэ, 90 оноос хойш 20 гаруй жил улс орноор тоглосон бүх хүн л мөнгө төгрөгөө нуусан байгаа шүү дээ,
  • Зочин 2016-05-25 04:21:13
    Одоо УИХ байгаа хүмүүсийг сонгохгүй байвал яасан юм бэ ....
  • Зочин 2016-05-25 03:57:14
    Ёстой аргаа барж байна даа.
  • Зочин 2016-05-25 02:01:10
    Энэ Зи маш муухай хүн байна улс орноо нэг удаа ч бодож байсангүй дандаа улстөржинө. тэглээ яллаа гээд энэ улс орон өөдөлж байвал хамаа алга гэтэл ийм байдалд
  • ya ya 2016-05-25 01:47:02
    Зи улсын ажил бодохгүй намын ажлаа бодож иим увайгүй шийдвэр гаргасанд маш харамсалтай бна.
  • Зочин 2016-05-25 01:34:35
    Ганц зөв шийдвэр гаргаж дээ, харин цалингаа бүтэн авах байхдаа, энэ их хурал байснаасаа байгаагүй нь дээрдээ, ЗГ-ийг өөрсдийнх нь сайдууд огцруулах гээд байна