М.Мягмарцэрэн: “Моннис”-ийг барилга барих зөвшөөрөлгүй юм байна гэж өмгөөлөгч хэлсэн

Нийслэлийн БЗД-ийн 14-р хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон “Моннис” группын охин компани болох “Моннис урбан девелопмент” компанитай холбоотой гомдол санал тасрахгүй байна. Энэ удаад манай редакцид иргэн Б.Ренчиндаваа, м.Мягмарцэрэн нар хандсан юм. Тэдэнтэй уулзаж ярилцлаа. 

-Та бүхний  нөхцөл байдал одоогоор ямар байна вэ?
-М.Ц:Үнэхээрийн хүнд байна. "Моннис" гэдэг энэ компани аль  гурван жилийн өмнө газар чөлөөлж авчихаад барилгын ажил нь 50 хувьдаа ч ороогүй. Айлуудын түрээсийн мөнгийг цаг тухай бүрт нь өгдөггүй. 2015 оны мөнгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард өгч дуусаж байх жишээтэй. 2016 оны мөнгийг зарим айлууд авч чадаагүй явж  л байна. Бид  өртэй юм шиг  нэхэл дагал болж байж хэрүүлтэй, хараалтай  түрээсийн мөнгөө олж авч байна. 

-Энэ асуудлаа нийслэлийн удирдлагуудад уламжлав уу? 
-Р.Д: Гэр хороолол хөгжлийн газар луу гүйдэлтэй болсон юм шиг л байнга очиж,  нийслэлийн удирдлагуудтай уулзах хүсэлтэй байгаагаа хэлдэг ч  Э.Бат-Үүлтэй уулзаад та нарын асуудал шийдэгдэхгүй гэж хэлдэг болсон. 

-Та бүхний  зүгээс одоо юу хүсэж байна вэ? 
-М.Ц: Бид газраа  л эргүүлж авмаар байна. Энэ компанид дахин итгэж чадахгүй. Биднийг хэл ам хийгээд явахаар Гантулга дарга  сонгуулийн шоу хийж байна гэдэг. Аль өнгөрсөн жил л та нарын наад асуудал чинь сонгуулийн шоу болно гэдэг байсан. Гэр оронгүй болсон бидэнд сонгууль ямар ч хамаагүй. Нийслэлийнхэн ийм юм ярьж байхаар энэ Моннис гэдэг компанидаа арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. 

-Газраа эргүүлж авъя гэдэг хүсэлтээ хүргүүлсэн юм уу? 
-Р.Д:Бид энэ хүсэлтээ  “Моннис” компанид өгчихсөн байгаа. Дээрээс нь гурвалсан гэрээ хийсэн Гэр хороолол дахин төлөвлөлтийн газар өгсөн. Өөр ямар арга байгаа юм бэ? Нэгэнт л барилга барьж чадахгүй байгаа компаниас газраа л авмаар байна. 

-Энэ хугацаанд та бүхэн “Моннис”-ийн удирдлагуудтай уулзаж, асуудлаа ярилцаж байв уу?
-М.Ц: Гүйцэтгэх захирал, менежер Ариунтунгалаг хоёртой л уулзаж байгаа.  Энэ хоёр хүн нягтлантайгаа ирж уулздаг ч тоймтой хариу хэлдэггүй. Түүнээс тэр Чулуунбаатартай нь огт уулзаж байгаагүй. Энэ компани албан байгууллага гэхэд үнэхээр сонин. Албан бичиг өгөхөөр хариу өгдөггүй, асуухаар хариулдаггүй. Хаа хаанаа дандаа худлаа ярьдаг.

-Барилгын ажил нь эхэлчихсэн юм бишүү, заавал газраа авах шаардлага бий гэж үү?
-Р.Д: Гол нь энэ компанийн барилгын ажил маш  удаашралтай явж байгаа. Жилд хоёр гурван давхар л дээшээ явдаг. Энэ жилийн барилгын ажил тавдугаар сарын 6-нд эхэлсэн дээшээ нэг давхар л явсан байна лээ. Тэгээд шаардлага тавихаар огт хүлээж авдаггүй. Энэ компанийн үйл ажиллагаа анхнаасаа л хууль бусаар явагдаж байсан. 

-Тодруулбал?
-Р.Д:Газраа чөлөөлсөн  айлуудыг 10-р сарын 15-4-р сарын 15 хүртэл айл нүүлгэх хориотой. Гэтэл энэ компани өвлийн хүйтэнд ч хамаагүй айлуудыг нүүлгэж байсан. Өвөл ирээд л хаалга үүд тогшоод нүү гэдэг байсан. Яагаад ингээд байгаа юм бэ хууль ,журам байдаг биздээ гэхээр энэ айлууд мөнгө төгрөгөө аваад  хүслээрээ нүүж байгаа гэж хэлдэг.

-Нийт хэчнээн га газар чөлөөлж авчихаад байгаа юм бол? Таны хувьд хэчнээн га газрыг чөлөөлж, хэдэн өрөө байраар сольж авсан бэ?
-М.Ц: Манайх Консулын 17-425 тоот хашаанд хүүгийнхтэйгээ амьдарч байсан. 301 м2 газартай байсан. Манай хүүгийнх  6х5 хэмжээтэй жижигхэн байшинтай, манайх гэртээ амьдардаг байсан. Нялх хүүхэд олонтой ам бүл 14-үүлээ бидэнд түрээсийн байраар явах үнэндээ хүндрэлтэй байна. 

-Хэдэн өрөө  байраар газраа сольсон бэ?
-М.Ц:Хоёр өрөө байр бидэнд санал болгохоор нь нэг нэг өрөө хоёр байр болгох санал тавиад тохиролцсон. Нэгийг нь  хоёрдугаар байр, тавдугаар байр гэж тохироод бас жаахан будлиан үүсчихээд байна. 

-Ямар будлиан үүссэн гэж?
-М.Ц:Манайх анхны санал болгосон хоёр өрөөг нэг нэг өрөөгөөр хоёр байр болгоё гэж  тохиролцсон. Гэтэл аль 2013 оноос хойш манайхтай гэрээ хийгээгүй албан ёсоор баталгаажуулаагүй бүртгээгүй явж байсан. 

-Бүртгэгдээгүй болохоор байранд орж чадахгүй гэсэн үг үү?
-М.Ц: Тэгнэ. Ямар бүртгэл албан ёсны юм байхгүй бол  хоосон хоцорно. Ингээд сая орилж, чарлаж байж нэг юм бүртгэлээ хийлгэж авлаа. Иймэрхүү байдлаар хүний юмыг авчихаад хариуцлагагүй үйлдэл гаргаж болохгүй. Хүний юмыг луйвардаж байгаа юмуу хаашаа юм  би ойлгоогүй. Эднийх бас их сонин компани ойлгомжгүй юм их байна. Анх  гэр хорооллын дахин төлөвлөлт хийнэ гэж  байхдаа бидэнтэй гэрээгээ ч хийгээгүй байж өөрийнхөө компанийн 100-10 ажилчдаасаа байртай болгоно гээд байрны урьдчилгаа мөнгө авчихсан байсан. Энэ асуудлыг нь бид 2015 оны 7-р сард сөхөөд ярьсан чинь  тэгээд яадаг юм. Тэр ажилчдаасаа авсан урьдчилгаа мөнгөөр та нарын түрээсийн мөнгийг өгөөд явж байна гэж хэлсэн. Харин бид үүнийг нь биднээс чөлөөлж авсан газартаа ажилчдадаа байр барьж байгаа юм байна гэж хардаж байгаа. Бидний чөлөөлсөн газар нийтдээ 12 га газар болж байгаа. Тэгэхээр энэ компанийг хотын дарга нар шалгалт оруулж  ам асуух хэрэгтэй байх. Яагаад гэвэл биднийг нүүгээгүй байхад бидний газар дээр барилга барина гээд түрүүлээд тэр олон ажилчдаасаа урьдчилгаа авч байгаа юм. Та нарыг байранд оруулна, байртай болгоно гэж байгаа юм бэ. 

-Ам бүл олуулаа  түрээсийн байр олох хэцүү байна уу? 
-М.Ц:Ам бүл олуулаа хүмүүс чинь үнэхээрийн хэцүү. Бид  4,5-уулаа гэж хэлээд түрээсэлдэг. Ингээд байж байтал хүрээд ирвэл манай хүүхдүүд ирчихсэн байгаа юм гэж хүртэл хэлдэг. Ер нь л хүн нуух их хэцүү ийм байдалтай гурван жил өнгөрлөө. 

-Анх  байр хэзээ ашиглалтад орохоор байсан юм бэ?
-Р.Д:2015 оны долоодугаар сард эхний айлууд ашиглалтад орох байсан. Одоо  хэлдэг тайлбар нь 2016 оны аравдугаар сард ашиглалтад оруулна гэж Г.Галбадрах  нь хэлсэн ч Ариунтунгалаг нь үгүй гээд гүрийж байгаа. 2016 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэж хэлж байгаа. 

-Одоо та бүхний зүгээс  цаашид ямар арга хэмжээ авах вэ? 
-Р.Д:Бид цаашид тэмцлийн арга хэлбэрүүдийг сонгоно. Үнэхээр итгэл алдарч байна. Сүүлдээ уур бухимдлаа барьж чадахгүй зодоон цохион дээрээ тулж байна. Саяхан  тус компанийнхантай уулзах үеэр цохиж авсан хэрэг гарсан. Яагаад гэвэл гурван жил болоход гуравласан гэрээ нь хийгдээгүй 30 гаруй айл байна. Тэдгээрийн итгэл алдарч, тэвчээр нь барагдаж ийм үйлдэл хийхэд хүргэсэн.  Бид эрхээ хамгаалъя холбоонд хандаж, өмгөөлөгч авсан байгаа. Энд бас нэг зүйлийг хэлэхэд тус холбооны өмгөөлөгч Ц.Монголын хэлснээр энэ  компани барилга барих зөвшөөрөлгүй гэсэн. Энэ асуудлыг бид цаашид шалгуулна. 
 
-Ярилцсанд баярлалаа

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-09 15:43:51
    Moligo Monnisiin menejer Ariuntungalagiig n zodoj 10-aadhan honogtoi nyalh yree tebersen eh yilan hailan heryyl uruultai uulzalt bolj ungursun sh dee