Ерөнхий боловсролын сургуулиудын шинэ захирлууд сонгогджээ
Засгийн газрын хийж буй нэгэн том ажил бол боловсролын салбарын эрчимтэй шинэчлэл. Хөгжилтэй орнуудад төрөөс санхүүждэг ерөнхий боловсролын сургуулиуд нь олон нийтийн өмч байдаг бөгөөд багшаа сонгох, захирлаар нь хэнийг тавих, сургуулиас зохиогдож буй аливаа ажил, тэмцээнд хэрхэн оролцох зэрэгт сурагчид төдийгүй эцэг эхчүүд нь ч нээлттэйгээр санал  хүсэлтээ илэрхийлдэг.Боловсролын салбар өндөр хөгжсөн, багшийн ажлыг үнэлж чаддаг хөгжингүй орнуудад тухайн суралцагч хүссэн мэдлэгээ олж авахын тулд үйлчлүүлэгч өөрөө тэрхүү сургуулийнхаа бодлого төлөвлөлтөнд оролцогч байх ёстой байдаг аж.

Тухайлбал, энэ жишгийн дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Боловсролын газар хамтран Сонгинохайрхан дүүр­гийн 62, 67, 106, 107, 121, 122, 123 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг саяхан зохион байгуулжээ. Дээрх сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулахдаа багш мэргэжилтэй байх, таваас доошгүй жил боловсролын салбарт ажилласан байх, удирдах арга барил эзэмшсэн байх зэрэг ердийн шалгуураас гадна тухайн сургуулийг хөгжүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулж, түүний­гээ уг сургуулийн сурагчдын болон эцэг эхийн төлөөлөл, багш нарт танилцуулсан ажээ.
Мөн анх удаа хуулийн шалгалтыг маш шударгаар цахим хэлбэрээр авсан нь аливаа шалгаруулалтын дараа гардаг хэл амыг таслан зогсоосон дэвшилттэй ажил болжээ. Хамгийн гол нь захиралд өрсөлдсөн хүмүүсийн ажлын туршлага, мэдлэгийг нээлттэй зарлаж, эцэг эх, багш сурагчдаар үнэлүүлж, тодорхой оноо авсан нь шударга шалгуур болжээ. Шинэчлэлийн Засгийн газраас анх удаа захирлуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулжээ.
 
Хүн амаараа нийслэлд тэргүүлдэг Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт ямар нэгэн шагналын журмаар бус, засгаас томилоогүй, хэн нэгэн хүний “дайвар бүтээгдэхүүн” биш байсан учир өрсөлдөөн шударга болж, 62 дугаар сургуулийн захирлаар А.Батжаргал, 67 дугаар сургуулийн захирлаар Ч.Алтансүх нарыг шинээр томилж, 106 болон 107 дугаар сургуулийн захирлуудыг улираан томилсон байна.
Ингээд өнгөрсөн тав дахь өдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн захируудтай Нийслэлийн боловсролын газар хөдөлмөрийн гэрээгээ байгуулжээ.
Үүнээс гадна бусад дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд ч аль хэдийн сонгогдчихжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-30 13:07:22
    Amjilt husie, Shinechlel mun bn, Uilchluulegch zaaval oroltsoh yostoi
  • Zochin 2014-06-30 08:21:45
    Ynexeer shudarga uu? Bolovsrolin salbar xogjixgyi l baigaa um daa.Jil irex byr l ulam dordood chanargyi bolood baigaa um.Deedes ni suudlaa oloxgyi bol doodos ni gyidelee oloxgyi gej ynen dee xoorxii
  • otgoo 2014-06-30 07:10:55
    Хуучин дунд сургуулийн захирлууд дандаа МАН-ын хамаатан найз нөхөд байсан. Ариунсан гэдэг халаасны хулгайчийг М.Энхболдтой нэг анги байсан юм билээ. Хотын дарга байхдаа М.Энхболд Ариунсанг 31-р сургуулийн захирал болгоод. Тэгээд сургуулиасаа хулгай хийгэ
  • june 2014-06-30 04:45:42
    shudargaar garch irsen surguuliin zahirluuddaa bayar hurgey amjilt
  • amarhuu 2014-06-30 03:55:58
    Зөв зөв. Хуучин Ардын намын үед сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн дарга нар цугаараа Ху намынхан байсан. Тэд л сонгуулийг будилуулдаг байлаа. Одоо шударга ард түмний хүүхдүүд сонгогдох болсон цаг