Өнөөдөр болох үйл явдлууд
09:30 цагт: "Чингис" зочид буудалд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн нээлт болно.

10:00 цагт: Мэдээллийн технологийн Шинжлэх Ухааны Парк нь /МТ-ШУП/ нь БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP), Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ)-тай хамтран “TOPCIT” олон улсын шалгалтын төвийг нээж, 10.00-11.00 цагийн хооронд тус паркийн 302 тоот танхимд нээлтээ хийж, албан ёсны шалгалт зохион байгуулах эрхээ гардан авах гэж байна.

10:00 цагт: "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд шинээр хэрэгжих төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах, захиалга авах зэрэг үйл ажиллагааг багтаасан бизнес уулзалт Улаанбаатар чуулгын байранд болно.

10:00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн шинэ эмнэлгийн нээлтийн ажиллагаа болно.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан тус эмнэлэг нүүж, Буянт-Ухаа-2 хорооллын хажууханд байрлах шинэ байрандаа орж байна.

10:30 цагт: MN-Мэдээллийн төвд Замын-Үүдэд Спортын цогцолбор, Нэгдсэн эмнэлэг барих тендерийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэрхэн будлиантуулсан болон тус барилгууд одоо болтол баригдаагүй байгаа талаар сэтгүүлч Л.Пүрэвням мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Жилд нэг удаа болдог Ловонгийн зөвлөлийн хурал  МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно.Хөдөө орон нутаг дахь шашны асуудлаар хэлэлцүүлэг өрнөнө.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын социал демократ намаас нийслэлийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

11:00 цагт: Мишээл экспо төв дэх "Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд” Pалуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Баттулга нийслэлийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж ХЭҮК-д гомдол гаргах, улс төрийн өлсгөлөн зарлах талаараа мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Кёкүшүзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дарханы МАН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

12:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00 цагт: ЖАНЖИН клубт Хөдөлмөрч гэр бүлийн өдөрлөг болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.