НИТХ-д таван бие даагч нэр дэвшинэ
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор 11 нам, хоёр эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигч нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлж, шаардагдах материалаа илгээсэн билээ. Ингээд нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигдчийн ирүүлсэн холбогдох бичиг баримтыг шалгаад, 19 бие даан нэр дэвшигчийн материалыг шаардлага хангаагүй, Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.

Нийслэлийн Сонгуулийн хорооны энэхүү шийдвэр НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлж чадаагүй бие даагч, эвслүүдэд хүндээр тусч, гомдол гаргаад байсан.

Тэгвэл нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр дахин хуралдаж, 19 бие даагчаас тавыг нь, хоёр эвслээс нэр дэвшсэн 37 иргэнээс 31-ийг нь бүртгэх шийдвэр гаргажээ.


П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.