Зуны гурван сард хувийн цэцэрлэг ч олдохгүй нь
Хаврын хахирган өдрүүд ард хоцорч, нялх ногооны үнэр ханхилан наран ээсэн зуны өдрүүд айлсан иржээ. Хэзээ мөдгүй сургууль, цэцэрлэгүүд тарах болж, оюутнууд ч хаврын шалгалтаа өгөөд эхэлчихэж. Ийм үед эцэг эхчүүд, ялангуяа 2-6 насны бяихан хүүхдээ харах хүнгүй гэр бүлүүд зун ажилладаг хувийн цэцэрлэгийн эрэлд гардаг нь нууц биш. Хэдийгээр албан байгууллагын ажилтнууд жилдээ нэг удаа амралт авдаг ч, хугацаа нь 14 хоногоор хязгаарлагдах нь бий. Улмаар зуны улиралд олон бяцхан жаалууд гэртээ цоожлогдон үлдэж, түлэгдэж бэртэх, улмаар амиа аддах зэргээр хохирсоор байдаг. Тиймээс бид энэ удаа зун үйл ажиллагаа явуулах цэцэрлэгүүдийн үнэ ханш болоод саяхнаас хэрэгжиж эхэлсэн хүүхэд харах үйлчилгээний талаар сурвалжиллаа.
 
Хувийн 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна гэв
 
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 мянга гаруй хүүхэд бий гэсэн тоон мэдээлэл байдаг. Тэдний 91 гаруй мянга нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн нь цоожтой хаалганы цаана эцэг эхээ хүлээн өрөвдөлтэйгөөр өдрийг өнгөрүүлдэг байхад зарим нь эмээ, өвөөгийнхөө гар дээр эрхэлж, харин заримынх нь эцэг эх эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдээ харсаар өдөр сарыг элээдэг байх юм. Тэгвэл долоо хүрэхгүй хоногийн дараа буюу зургадугаар сарын 1-нээс төрийн өмчийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсооно. Тиймээс эдүгээ эцэг эхчүүд аль хэдийнэ зуны гурван cap үйл ажиллагаагаа явуулах хувийн цэцэрлэг хайж буй нь гарцаагүй.
 
Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Нийслэлийн боловсролын газрыг зорьж, нийслэлийн хэмжээнд хэдэн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас, хэчнээн нь төрийн өмчийн бус цэцэрлэг байгааг асууж тодруулсан юм. Тэгвэл нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд 500 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулснаас 300 гаруй нь төрийн өмчийн бус цэцэрлэг байжээ. Хувийн цэцэрлэгүүд Нийслэлийн боловсролын газраас тусгай зөвшөөрөл авдаг аж. Бид зун үйл ажиллагаа явуулах тохувийн цэцэрлэгийн талаарх нэгдсэн тоон мэдээлэл авахыг хүссэн ч, тус газрын мэргэжилтэн зун ажиллах цэцэрлэгт тусгайлан зөвшөөрөл олгодоггүй гэдгийг учирлаж байсан юм.
 
Тодруулбал, хувийн цэцэрлэгүүд эрэлт, хэрэгцээндээ тулгуурлан зургаа болон наймдугаар сард хугацаагаа сунган ажилладаг бөгөөд ихэнх нь долдугаар сард амардаг ажээ.
 
Цэцэрлэгийн төлбөр 180-900 мянгын хооронд хэлбэлзэж байна
 
Ингээд Нийслэлийн боловсролын газрыг орхиж, сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн цэцэрлэгтэй холбогдож, зун ажиллах эсэхийг нь тодрууллаа.
 
Ерөнхийдөө хувийн цэцэрлэгийн төлбөр байршил, ажиллах цаг, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр зэргээсээ хамаараад сарын 180-900 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Бидний асууж тодруулснаар хамгийн өндөр төлбөртэй төрийн өмчийн бус цэцэрлэг “Ecokin- dergarden” байв. Маршалын гүүр “River garden” хотхонд байрлалтай тус цэцэрлэг ой найман сартайгаас эхлэн тав хүртлэх насны хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд хүүхдийн насны байдлаас хамаарч сарын төлбөр нь 750-950 мянган төгрөг байдаг ажээ. Бусад цэцэрлэгээс ялгагдах онцлог нь балет, хийл, төгөлдөр хуур, шатар даамны хичээлийг хүүхдүүдэд заадаг байна. Уг цэцэрлэг зургаа болон наймдугаар сард амардаг аж. Ямартай ч, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүд бүхий энгийн цэцэрлэгт гурван cap хамрагдах хэмжээний өртөгөөр энэ цэцэрлэгт бяцхан жаалууд нэг cap л хичээллэдэг бололтой.
 
Харин цэцэрлэгийн төлбөрийн дундаж нь 250-300 мянга, хамгийн бага нь 180 мянга орчим байх жишээтэй. Цэцэрлэгийн төлбөр, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр нь ч гэсэн хүмүүсийн амьдралын ялгааг тод томруунаар харуулж буй мэт санагдаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу. Тодруулбал, тансаг зэрэглэлийн хороолол, хотхон дунд байрлах цэцэрлэгийн төлбөр өндөр байхад, хотын зах хэсэгт байрлах цэцэрлэгийн сарын төлбөр харьцангуй хямд буюу 180 мянган төгрөг байх ажээ. Цэцэрлэгийн төлбөр өндөр байгаа ийм үед хэд хэдэн иргэн “Хүүхэд харах үйлчилгээ” зун хэрэгжих эсэхийг лавлаж байсан юм. Тиймээс бид эл үйлчилгээний хэрэгжилтийг сонирхон Хүүхэд гэр бүл хөгжлийн газрыг зорьсон хэрэг.
 
"Хүүхэд харах үйлчилгээ" зун хэрэгжихгүй
 
Судалгаагаар манай улсын тав хүртэлх насны хүүхдийн найман хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог бөгөөд 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг байна. Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60.9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдааар гэмтсэн байдаг бөгөөд асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас cap бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхидог гэсэн харамсмаар тоо баримт бий.
 

Ер нь нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 23670 хүүхэд байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүрэг Чингэлтэй 4536, Баянгол 1384, Сүхбаатар 320, Хан-Уул 983, Налайх 996, Багахангай 71, Багануур 21 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадаагүй


Тэгвэл эзэнгүй гэртээ цоожлогдон үлддэг хүүхдүүдэд ээлээ өгөх нэг чухал хууль батлагдсан нь Хүүхэд харах үйлчилгээний хууль. Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч болон эмэгтэй гишүүд эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйл чилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бүхий “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Удаан хөлтэй байсан ч уг хууль 2015 оны долдугаар сард батлагдсан билээ.
 
Энэхүү хууль батлагдсанаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй гэртээ цоожлогдон үлддэг байсан 2-6 настнуудад нар гийсэн гэхэд болно. Үр өгөөжтэй хуулийн ачаар гэртээ цоожлогдон үлддэг байсан хүүхэд багачууд сургуулийн өмнөх боловсролыг тавдугаар сард авч чадлаа. Гэвч сургуулийн өмнөх боловсрол олгохтой холбоотой асуудал ундарсаар байгаа юм.
 
Жишээлбэл, улирлын болон уртасгасан цагаар ажилладаг эцэг эхчүүд мөн хүүхэд харах хүнгүйн улмаас хүүхдээ зуны улиралд ч гэсэн цэцэрлэгт хамруулах хүсэлтэй иргэд цөөнгүй. Зун болохоор улсын цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсч, хувийн цэцэрлэгүүд 2-6 настнуудад сургуулийн өмнөх боловсрол олгодог. Хувийн цэцэрлэгийн сургалтын төлбөр өндөр учраас зарим хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй дахиад л гэртээ цоожлогдох байдал үүсдэг. Үүнээс үүдэн хүүхэд харах үйлчилгээг зун хэрэгжүүлэх үү гэж сураглах иргэд ч олон байгаа юм.
 
Иймд бид Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн төвийг зорьж, дээрх асуудлыг тодрууллаа. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Ю.Одгэрэлийн хэлж буйгаар “Хүүхэд харах үйлчилгээ” зун хэрэгжих боломжгүй ажээ. 2015-2016 оны хичээлийн жилд уг үйлчилгээ энэ сард хэрэгжээд дуусах юм байна. Сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой уг үйлчилгээ нь 9-12 дугаар cap, 1-5 дугаар cap хүртэл хэрэгжих гэнэ. Мөн Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тус үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн асуудлыг тодруулснаа хүргэе.
 
Ю.Одгэрэл: Нийт 1300 гаруй хүүхэд "Хүүхэд харах үйлчилгээ"-нд хамрагдсан
 
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжээд таван cap болсон байна. Энэ жил хэчнээн иргэн сургалтад хамрагдаж хүүхэд харах үйлчилгээ эрхэлсэн бэ?
 
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хуругжиж эхэлсэнтэй холбогдуулан уг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Юун түрүүнд энэ үйлчилгээний талаар тайлбарлах хэрэгтэй болов уу. Хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгт явах боломжгүй 2-6 настай хүүхдийг харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг явуулах иргэдэд тодорхой шалгуур тавьсан. Тухайлбал, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн байх, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн үйл ажиллагаа явуулах байраа бэлдэх ёстой. Эдгээр шаардлагыг биелүүлсэн хүмүүс хүүхэд харах үйлчилгээ эрхэлсэн.
 
Энэ жил нийслэлийн хэмжээнд 810 хүүхэд харагч бэлтгэгдсэн. Эдгээрээс одоогийн байдлаар 150 иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байна. Ер нь энэ жил нийслэлийн хэмжээнд 6000 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдана гэсэн урьдчилсан квотыг тогтоосон. Түуний дагуу есдүгээр сараас өмнө хүүхэд харагч нараа сургалтад хамруулж, бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүмүүсийн тоо болон энэ үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоог нэмэх ажил хийгдэнэ.
 
-Энэ жил 6000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэлээ. Энэхүү үйлчилгээний хэрэгжилт хэр байна вэ. Эцэг эхчүүд хэр идэвхтэй хүүхдээ хамруулж байна вэ?
 
-Ер нь нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 23670 хүүхэд байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүрэг Чингэлтэй 4536, Баянгол 1384, Сүхбаатар 320, Хан-Уул 983, Налайх 996, Багахангай 71, Багануур 21 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд харах үйлчилгээгээр дамжуулж сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой хүүхдүүд гэсэн үг.
 
Мөн хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах боломжтой.тНийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2439 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүд тус үйлчилгээнд хамрагдах боломжтой. Бид квотын дагуу 1182 хүүхэд харагчийг бэлтгэх ёстой. Одоогийн байдлаар 810 хүүхэд харагч бэлтгэлээ. Үүнээс харахад зорилгынхоо 60-70 хувийг биелүүлжээ. Өөрөөр хэлбэл уг үйлчилгээний хэрэгжилт 60 гаруй хувьтай байна гэж ойлгож болно.

-Энэ үйлчилгээнд хэдэн хүүхэд хамрагдсан юм бэ?
 
-Дөрөвдүгээр сарын байдлаар хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй 150 байранд тодорхой шалгууруудыг давсан 277 хүүхэд асрагч үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 1300 гаруй хүүхэд хамрагдлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах боломжтой гэлээ. Хүүхэд харагч багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох талаар сургалт явуулсан уу?
 
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохдоо заавал сургалтад хамрагдсан байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Сургалтын агуулгад нийт таван төрлийн чадамж эзэмшүүлэх хөтөлбөр орсон. Жишээлбэл, хүүхдийн эрх хамгаалал, эрүүл ахуй, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа зэрэг чадамж олгох сургалтад хамрагддаг. Тэгэхээр тухайн хүүхэд харагч сургалтаас чадваржиж гарч байгаа.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авах уу гэдэг нь тухайн хүний өөрийнх нь сонирхлын суудал. Бид сургалтаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харах чадамжийг олгосон. Хүүхэд харагчийн чадамжийн сургалт таван өдөр болдог. Нэг удаа хичээллэхдээ 25 хүн хамрагддаг. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй, уг сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд их бий. Сургалтын бүртгэл дүүргүүдийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүдэд явагдаж байгаа. Сургалтад хамрагдсан иргэд шалгалт өгдөг. Хэрвээ шалгалтдаа тэнцвэл байрны дүгнэлт гаргуулж авдаг. Үүний дараа үйл ажиллагаагаа эхэлж болно. Дөрөвдүгээр сарын байдлаар 391 хүн байрныхаа дүгнэлтийг гаргуулан, хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авсан.

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд улсаас 130 мянган төгрөг өгч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст хүүхдийн норматив зардал буюу 130 мянган төгрөгийг улсаас олгож байгаа. Үүнд тухайн хүүхдийн хоол хүнс болон хувьсах зардал орсон. Харин хүүхэд харах үйлчилгээний дэмжлэг олгох журамд эцэг эхээс урсах зардлын 70 хүртэлх хувийг гаргуулах боломжтой гэж заасан. Тэгэхээр энэ дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс эцэг эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгө гаргуулжболно.  
 
Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд харагч тав хүртэлх хүүхдийг харах боломжтой. Хэдий улсаас хувьсах зардлыг өгч байгаа ч гэсэн нэмэлт төлбөрийг яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Бид үйлчилгээндээ энэ мөнгийг зарцуулах боломжгүй, хүрэлцэхгүй гэж бодож байгаа хүүхэд харагч нар 130 мянган төгрөгийн 70 хүртэлх хувийг эцэг эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр гаргуулах боломжтой гэсэн үг.
 
-Энэхүү үйлчилгээнд ямар байгууллага хяналт таньж ажиллах юм бэ. Энэ талаар эцэг эхчүүд сонирхож байгаа байх?

-Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн эцэг эх хяналт тавихаас гадна Мэргэжлийн Хяналтын байгууллага, Дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдийн ажилтнууд болон яамнаас ч гэсэн хяналт тавьж ажиллаж байгаа.

Монголын мэдээ
Б.Даваа
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Emegtei 2016-05-25 19:11:25
    Yasan nurshuu bichdiin goliin olood tsoon oguulbereer bichihgui 1 buchsen yumaa hed davtdiin.