“Сант” сургуулийн захирал хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдлийг үл тоож байна
"Бүрэн цутгамал" ХХК"Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг 85 хувьтай барьжээ. Гэвч гүйтгэгч захиалагч хоёрын маргаан 3 жил үргэжилж байна. Энэ завсар “Сант” сургууль чанаргүй гэх дүгнэлт нь мэргэжлийн байгууллагаас гарчихсан барилгад үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдийг сургасаар байна. Уг бол Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн актаар “Төрийн хяналт шалгалтын хуулийн 10 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болох...түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд... тухайн барилга байгууламж, ашиглалтыг зогсоох...” гэсэн заалтыг үндэслэн “Сант” сургуулийн дуусаагүй өргөтгөлийн барилгын ашиглалтыг түр хугацаагаар зогсоосон байна. Гэвч “Сант” сургуулийн удирдлагууд хүүхдүүдийн ам нас эрүүл мэндэд хохирол учруулах эрсдлийг үл тоон үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.

Ийнхүү “Сант” сургууль суралцагчдын эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар  "Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэртэй ярилцлаа.  Түүний хувьд “Сант” сургуулийн барилгыг барьснаар гурван он дамжин шүүх цагдаагаар явсан явж гэнэ.

-Үйл явц хэрхэн эхлэв?

-2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр манай "Бүрэн цутгамал" компани "Сант" сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Өөрөөр хэлбэл бид “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барихаар болсон. Ингээд бид 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. Харин энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагын зүгээс тус сургуулийнхан сантехник болон салхивчны ажлаа манай компанид мэдэгдэлгүйгээр өөр компанид хариуцуулсан асуудал гарсан. Үүнд бид хүлээцтэй хандаж барилгын ажлаа үргэлжлүүлсэн.

-Нийт хэдэн төгрөгийн өртөгтэй ажил байсан бэ. Одоо хэдийг нь авч чадаагүй байгаа вэ?

-Манай компани "Сант" сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилтэд авсан байсан. Харин манайхаас гарсан зардал бол 1.6 тэрбум гаруй төгрөг, иймээс 500 гаруй сая төгрөгийн зөрүүг авах ёстой.  Иймээс энэ дүнгээр гүйцэтгэлээ авахаар “Сант” сургуулиас гаргуулж авахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин над руу яриад “Манайх гэрээгээ цуцаллаа. Та нартай хамтран ажиллах боломжгүй. Маргаашнаас харуул хамгаалалтаа солино. Асуудал байвал шүүхэд ханд” гэсэн. Манай зүгээс “Манай компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж ав, ажлаа хүлээлгэж өгье” гэсэн боловч тус сургуулиас ямар ч албан ёсны хариу өгөөгүй. “Гэрээгээ дүгнэе” гэхэд бас ямар хариу өгөөгүй. Энэ бүгдээс харахад тус сургуулийн удирдлагууд анхнаасаа манайхыг залилан мэхлэх зорилготой байжээ.

-Шүүхэд хандаад асуудал шийдэгдээгүй юу?

-Үгүй. “Бүрэн цутгамал” компанийн зүгээс 500 гаруй сая төгрөгийн зөрүүг "Сант" сургуулиас нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Гэтэл зөрүүлээд 2014 надад эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. 2014 оны нэг сард Сүхбаатар дүүргийн цагдаагаас “Сант” сургуулиас 1,2 тэрбум төгрөг аваад  залилан мэхэлсэн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний дараа 2015 онд би нэг өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн. Гэтэл тэр ярилцлагаас үүдэн намайг хүний нэр төр гутаасан гээд Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл ангиар эрүү үүсгэж, яллагчаар татсан. Энэ хоёр хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл би “Сант” сургуульд барилга барьж өгчихөөд гурван жил шүүх цагдаагаар явлаа. Үүний учрыг би олохгүй байгаа юм.

-“Сант” сургуулийн зүгээс таныг дахиад шүүхэд өгчихсөн байгаа гэсэн үү?

-Тийм. Энэ удаагийнх чанаргүй барилга барьсан гэдэг үндэслэлээр яллаад шүүхэд өгчихсөн байна лээ. Гэтэл “Сант” сургуулийнхан яагаад өөрсдөө тэр чанаргүй барилгадаа хүүхдүүд сургаад, тэр чанаргүй барилгаа ашиглаж байгаа. Тэр чанаргүй гэх барилгадаа үйл ажиллагаа явуулж байгааг юугаар баталж байгаа вэ гэхээр Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт байгаа. Энэ нь 2016 оны 3 сард гарсан дүгнэлт. Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэсэн акт тавиулсан. Гэтэл энэ актын биелэлтээ мэргэжлийн хяналт хангуулж чадахгүй одоо болтол “Сант” сургууль чанаргүй гэх барилгаа ашиглаад л яваад байгаа. Мөн дээрээс нь “Сант” сургууль улсаас хувьсах зардал авдаг юм билээ. Хууль бус барилгад хүүхдүүд сургаж, улсаас тодорхой хэмжээний хувьсах зардал авсаар байна.




П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erhem 2016-05-25 08:12:31
    ugaasaa ene kompani chin shal hudlaa shdee... buren duuren huleelged ogoodoh geheer hudlaa bhgui yman dr mungu bosgoh gsn sanaatai hulhi kompani.......
  • Shantaaj 2016-05-25 06:57:47
    Ene barilgiin company kommist barilgiig ni huleelgej uguhgui gej shantaajilj mungu nehej baigaa yum bishuu? Surguuli ni huurhii yaj ch chadahgui
  • Би 2016-05-25 04:54:51
    Сургуулийн захиралын ярилцлага ikon.mn дээр гарсан байсан. Энэ барилгын компани мөнгөө авсан ч ажилаа хаяж яваад Сургууль нь өөрөө мөнгө гаргаж дуусгасан бн лэ