Зогсоолоо төлбөргүй болгооч

Нэгэн цагт Улаанбаатар хотод автомашины зогсоол маруухан байлаа. Харин сүүлийн жилүүдэд байдал арай дээрдсэн. Албан байгууллагууд ч зогсоолынхоо асуудлыг шийдээд явж байна. Цаашид ч энэ асуудалд анхаарал хандуулж, дорвитойхон шийдчихвэл зогсоолын “дайн” зогсох байх.
 
Өнөөдөртөө бол зогсоол гэдэг машинтай хүний зовлон болчихоод байгаа. Томоохон байгууллагууд ч хүртэл хүрэлдээ багатай зогсоолтой. За тэгээд дэлгүүр, үйлчилгээний газрууд зогсоолтойгоосоо байхгүй нь их. Үйлчлүүлэхээр очсон хүмүүс нь замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихаад орохоос өөр аргагүй газрууд ч олон бий. Түүнээс нь болоод машинаа ачуулна, их хөглөнө өө, хөөрхийс. Дээрээс нь зогсоолтой мөртлөө түүнийг төлбөртэй болгож хашчихаад бизнес хийж байгаа газрууд олон байна.
 
Тэр дундаа томоохон үйлчилгээний газар, дэлгүүрүүд. Өнөөдөр ихэнх сүлжээ супермаркетууд зогсоолоо төлбөртэй болгоод, хашчихсан. Мөн кино театрууд хүртэл жаахан зогсоолынхоо талбайг төлбөртэй болгочихсон байгаа юм. Иргэдэд үйлчилж байгаа байгууллагууд байж машиныхаа зогсоол гэх алга дарам газраа төлбөртэй болгочихоор яах болж байна аа. Тэнд чинь машинтай олон хүн очиж үйлчлүүлж байгаа шүү дээ. Кино, үзвэр үзэж хөрөнгө оруулна. Дээрээс нь машины зогсоолын төлбөр төлнө. Уг нь жаахан бодлоготой, маркетинг сайтай газар бол ингэхгүй. Харин ч томхон зогсоолтой, тэр нь үнэгүй байвал хүн их очно.
 
Ерөөс жил ирэх тусам хүмүүс бүгд л машинтай болж байгаа. Тэгэхээр машины аятайхан зогсоолтой газраар үйлчлүүлнэ үү гэхээс бусад давуу талыг хараад байх нь юу л бол. Дэлгүүрүүд ч ялгаагүй. Хотын захад байрлах супермаркетын сүлжээнүүд ч яахав, зогсоол сайтай. Харин хот дотор байгаа дэлгүүрүүд үнэндээ авах юмгүй. Зогсоол гэж түй ч байхгүй.
 
Ер нь тэнд байрлаж байгаа тийм дэлгүүрийн зогсоол л гайгүй дээ гээд хэлчих газар үнэхээр алга. Алга дарамхан газарт 10 хүрэхгүй машин зогсох л зогсоол байвал дээдийн заяа. Зарим нь ядаж байхад тэр зогсоолоо төлбөртэй болгочихно оо, бас. Ёстой ичиж үхээсэй гэж хараамаар. Дэлгүүрт нь ороод, худалдан авалт хийж хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн машиныг хэдхэн минут үнэгүй зогсоочиход тэд ядуурчих уу. Үгүй шүү дээ. Ямар ч менежмент байхгүй, зогсоолоо төлбөртэй болгоод байж байх гэж дээ. Үнэхээр хошин шог. Хороолол орчимд баахан худалдааны төв, үйлчилгээний байгууллага байгаа. Бас ямар ч зогсоолгүй.
 
Ийм байхад хүмүүс юу гэж тийшээ очиж үйлчлүүлэх вэ дээ. Одоо хүмүүсийн ихэнх нь зах руу явдаг болж. Тэр дундаа Хархорин, Дүнжингарав зэрэг томоохон зах руу явж байгаа. Хэзээ ч очсон зогсоол хүрэлцээтэй, сайхан. Тэгээд битүү захтай болохоор өвөл явсан ч даараад байхгүй.
 
Уг нь Нарантуулд зогсоол хангалттай л даа. Даанч заваан, муухай, зогсоол нь төлбөртэй, зах нь задгай. Өвөлдөө хүйтэн, зундаа халуун. Тийм байхад яаж тийшээ хүмүүс очих вэ дээ. Харин “Дүнжингарав” зах зогсоол хангалттай, тэгээд төлбөртэй. Цэвэр цэмцгэр орчинтой, битүү захтай, бүх зүйл нэг дороо байгаа. Хархорин ч ялгаагүй дээ. Нэг үеэ бодвол гоё болчихсон. Зогсоол сайтай, битүү гоё захтай, бүх зүйл төвлөрчихсөн. Зогсоолын төлбөр гэж байхгүй. Яахав, орж, гарч байгаа машинаас 300 төгрөг авдаг байх. Туүнийгээ больчихвол бүр гоё болно.

Өнөөдөр хорооллын дэлгүүрүүд эзгүйрч, түрээслэгч байхгүй боллоо. Тэд арай түрээс багатай, үйлчлүүлэгч их очдог газар руу дүрвэж байгаа нь тодорхой. Тэгвэл үйлчлүүлэгч татах нэг хэрэгсэл нь машин тавих аятайхан зогсоол л болчихсон байна шүү дээ. Тиймээс дэлгүүр, үйлчилгээний газрууд багахан зогсоолоо төлбөргүй болгож, цаашлаад нэмэх, томсгохдоо анхаарах хэрэгтэй юм биш үү.
 

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batka  2016-05-25 08:12:52
    batuulee ene ulaanbaatar sonoj bna yoi hiigeed baigaa zogsooluudaa cholool
  • хотын иргэн 2016-05-25 07:11:47
    хувийн байгууллагуудын зогсоол төлбөртөй байх ч яахав..Төрийн байгууллагуудын үүдний зогсоол төлбөртөй байгаад гайхаад байх юм.Жнь:ЧД, Барилгачдын талбай, БСШУЯ...
  • зочин 2016-05-25 01:06:08
    урагшаа хар. Хүн бүхэн өөрийн ажил амьдралаа зохицуулах унаатай байгаа. иймээс иргэнийхээ төлөө л юм бол зогсоол хэрэгтэй
  • зочин 2016-05-25 00:28:59
    зогсоол, зогсоол хэцүү асуудлын нэг дээ. Гэхдээ сүүлийн үед иргэд машинаас татгалзах хандлагатай болсон байна билээ. Явган явах эрүүл мэндэд ашиг тустай.