Авто Худалдааны Цогцолборт зогсоол авах иргэдэд арилжааны банкууд хөнгөлөлт үзүүлнэ
Нийслэлийн “Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн Батлан Даалтын сан, арилжааны 6 банк хамтран шинээр байгуулагдах “Авто Худалдааны Цогцолбор”-т зогсоол худалдаж авах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд, авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Авто зогсоол худалдан авах сонирхолтой иргэд тус цогцолборт зогсоол авахдаа 100 хувь төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа тул  энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа юм.

 Авто худалдааны цогцолбор нь Голомт банк, Капитрон банк, Төрийн банк, Хаан банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн банктай хамтран ажиллах юм. Эдгээр банкууд нь Зээлийн Батлан Даалтын Сантай хамтран ажилладаг бөгөөд “Авто Худалдааны Цогцолбор”-т зориулан тусгай бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэх юм.

Санамж бичгийн хүрээнд ажлын байртай болох, ажлын байрныхаа нөхцөлийг сайжруулах, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох зорилгоор зогсоол худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Зээлийн батлан даалтын сангаас дэмжиж, өөрийн баримталдаг хууль, дүрмийн хүрээнд зээлийн батлан даалтыг түргэн шуурхай гаргах үйлчилгээ үзүүлнэ. Мөн зогсоол өмчлөх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд болон нийт иргэдэд зээлийн хүү, урьдчилгаагаа буулгана.

 “Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалт, зам талбайн барилгын ажил 7 дугаар сард эхлэх бөгөөд  эхний ээлжинд  хамгаалалтын хашаа, цогцолбор дотох зам, талбай зэргийг 10 дугаар сарын 01-н гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.