П.Ганхуяг: Шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн талаар өнгөрсөн ням гаригт 25-р телевиз, тв-5 телевизээр цацагдсан төлбөртэй нэвтрүүлэгт албан ёсны тайлбар өглөө.

Тэрхүү нэвтрүүлэгт Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт  баригдаж буй 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани болох “Фронт гейт ХХК”-тай хамаатуулж, тендерийг будлиантуулж, ганц компанид өгсөн мэтээр гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн.

Бодит байдал дээр  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт  баригдаж буй 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулалтад 3 компани орсон бөгөөд сонгон шалгаруулалтын явцад холбогдох яамдаас ямар нэгэн тайлбар тодруулга ирүүлээгүй тул  Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний комисс хамгийн бага үнийн саналтай дээрх  шаардлага хангасан  компанийг шалгаруулан 6 сард гэрээ байгуулан сонгон шалгаруулалтын ажил дууссан. Гэтэл 2013 оны 8 сар урьдчилгаа санхүүжилт авах үед компани болон Сангийн яамны хооронд хуурамч баталгааны  асуудал үүсэн 2013.8.29-ний өдрийн БХБСайд Р.Эрдэнэбүрэнгийн ирүүлсэн бичгийг тендер шалгаруулалтын явцад ирүүлсэн мэтээр гүтгэн мэдээлж байна.

Тус 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга нь 2013 оны 06-р сард эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явцад гүйцэтгэгч байгууллага хугацаа алдаж, гүйцэтгэлийн хуваариас хоцорсон, улсын төсвийн санхүүжилт удааширсантай холбоотой 45 %-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тус төслийн гүйцэтгэгчээр “Фронт гейт” ХХК ажиллаж байгаа.  

Холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийгдээд шаардлага хангасан компани нь ажлаа гүйцэтгээд явж байгаа бөгөөд үүнд Аймгийн засаг дарга ямар ч холбоогүй йг зориуд улс төржүүлж, “харлуулж” иргэдийг төөрөгдүүлж байгаа нь учир дутагдалтай  юм. Аймгийн худалдан авах ажиллагааны газрын комиссын газрын шалгаруулсан компани болохоос Аймгийн засаг дарга оролцсон шалгаруулалт биш. Оролцох ч боломжгүй юм.

Мөн 100 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын тендер шалгаруулалт  2013 оны 4-р сард зарлагдаж, 2 компани тендерт орсон бөгөөд  Аймгийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний комисс хамгийн бага үнийн саналтай шаардлага хангасан  компанийг шалгаруулж, “Арвис интернейшл” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Тендер шалгаруулах явцад “Арвис интернейшл” ХХК-тай холбоотой гомдол ирсэн ба гомдолын дагуу Аймгийн худалдан авах ажиллагааны газрын комиссын зүгээс ЭМЯ, АТГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэсээс тодруулга авахад ЭМЯ-наас энэ компанитай гэрээ байгуулж болохгүй гэсэн бичиг ирүүлээгүй, АТГ-аас хуульд заасан  үндэслэл журмын дагуу шийдвэрлэнэ үү гэсэн бичиг ирүүлсэнээс биш гэрээ байгуулж болохгүй гэсэн албан тоот ирүүлээгүй болно. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэсээс  иргэн Ё.Пүрэвдаваатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд “Арвис интернейшл” ХХК-тай холбоотой асуудал байхгүй гэсэн албан тоот явуулсан болно.

Барилга угсралтын явц өдгөө 85%-тай явагдаж буй бөгөөд зураг өөрчилсөн зөрчил илэрсэнийг Мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж зөрчлийг арилгуулах шаардлагыг хүргүүлэн ажиллаж байна.

Харамсалтай нь 2016 оны 05-р сарын 22-нд дээрх 2 төслийн талаар 25-р телевиз, тв-5 телевизээр “тус төсөлтэй холбоотой асуудал нь эхнээсээ хууль бус, тендер шалгаруулах нэрээр луйвар хийсэн” гэх дээрх нэвтрүүлэг мөн өмнө нь eagle телевизийн “Ардын үг” аяны хүрээнд Дорноговь аймгийн талаар буруу ташаа, эх сурвалжгүй, иргэдийг айдаст автуулсан нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд удаа дараа мэдээлсэн. Мөн Засаг дарга бүрийн хийх ёстой тайлан сэтгүүлийг иргэддээ уламжилсныг мушгин гуйвуулж сонгуулийн сурталчилгаа хийсэн мэтээр ойлгуулсан нь иргэдийн мэдээллээр хангах эрхэд халдсан төрийн үйл ажиллагаанд саад хийсээр байгаа тул дээрх асуудлуудаар холбогдох байгууллагуудад гомдол гаргаж шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ Дорноговь аймгийн засаг дарга Д.Ганхуяг мэдэгдлээ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-05-25 10:31:26
    ЭНЭ ТЭНДХИЙН ЗАСАГ ДАРГА НАР БОЛ БҮГД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД. ТЕНДЕР НЭРЭЭР МӨНГӨ ХУСДАГ НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ. БИТГИЙ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛОХ ГЭЖ ТЭНЭГТ.
  • Албан тушаалыг нь өг цааш нь!!! 2016-05-25 08:38:44
    Уул нь П.Ганхуяг хууль бус зүйл хийх ёсгүй л хүн дээ! Яагаад түүнийг ингэж баалаад байдаг юм бол доо?? Сонгуультай л холбоотой юм болов уу даа!
  • zochin 2016-05-25 03:15:14
    Монголын шүүх бол хамгийн шудрага биш, ялангуяа Дорноговийн шүүх бол ард түмний төлөө бишь танил талын түвшинд асуудал шийддэг юм билээ.
  • зочин  2016-05-25 02:27:17
    шүүх үнэн шүүхүү сүүлийн жилүүдэд шүүх жинхэнэ хараат болсон шүү шүүх засаглал өнгөрсөн АН-ын захиалга ерөнхийлөгчийн хурууны үзүүрээр хөдөлдөг болсон.
  • zochin 2016-05-24 15:50:57
    ganhuyagaa nevtruuleg unen heregtee chinii buh unen zov torhiig haruulsan bn leeshdee odoo buugache idj uuj hanadgvi yaasan ih shunal ve
    • unen bn 2016-05-25 12:34:44
      ene hun unen heljee. zuvhun Ganhuyag bish ger buleeree yoroolgui shunaltai ehner huu ohin n avah umgui uudgui uls daa. mash ih alban tushaalyg heneerheltei
  • zochin 2016-05-24 15:17:43
    buruu sehsen nohor bna. hun zov zuil hiij bj zov yavdag yun daa.
  • kkkk 2016-05-24 12:16:49
    Pantiin Ganhuyagaa bi chamd 2004 ond helj bsan ugee dahiad helchii chi hezee ch Ulsiin ih hurliin erhem gishuun bolj chadahgui