Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж оюутнуудын дунд зарласан.

Энэ нь Монгол Улсын хувьд оюутны бүтээлч санал санаачилгыг хэрэгжүүлэх боломж олгож буй анхны тэтгэлэг юм. Энэ тэтгэлэг нь төслийн хүрээнд оюутанд чиглэсэн шууд арга хэмжээ гэдгээрээ онцлог.  Оюутан өөрөө тулгамдсан асуудлыг хараад зүгээр хараад суух, шүүмжлэх биш харин шийдлийг санаачилж, хэрэгжүүлж, өөрчлөлтийг өөрөө бүтээж байна. 

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Сайн оюутан” хөтөлбөр, “Сайн оюутан хөтөлбөрийн зээлийн журам”-ыг   Засгийн газрын 2016 оны 4-р сарын 25-ны өдөр 229 дугаар тогтоолоор тус тус баталсан.  Эхний 27 оюутан 5-р сарын 19-нд энэ хөтөлбөрт хамрагдаж эхэллээ.  

Төслийн тэтгэлэг горилох оюутнууд Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; Оюутны суралцах орчныг сайжруулах; Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх; Дотуур байрны орчныг сайжруулах; Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцлоо.

Өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл бичиж уралдсан.  Хоёрдугаар шатанд Олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо нийт 36 их, дээд сургуулийн 117 төслийг сайжруулах нөхцөлтэй шалгарууллаа. Энэхүү шалгарсан 117 төслийн багт нийтдээ 483 оюутан тэтгэлэгт хамрагдах юм.  Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр  өнөөдөр шалгарсан  117 төсөлд 340 сая  төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардууллаа. Энэ үеэр салбарын сайд “ Сайн оюутан  хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Энэ  нь сургалтын  төлбөрийн дарамтнаас чөлөөлөгдөхөд чиглэгдэж байгаа. Оюутан болгон сайн суралцахыг бид хүсч байгаа. Сайн суралцах юм бол төлбөрийн дарамтгүйгээр сайн мэргэжилтэн болж сайн ажилтай золгох боломжийн  төлөө бид ажиллаж байна. Чаддаг хүн гаргаж ирснээр монгол орон өнөөдрийг  хүртэл явж ирсэн уламжлалт эдийн засгийн бүтцийг арилгахад бүх  анхаарлаа төвлөрүүлж байгаа гэж ойлгож болно. Бид гарцаа байхгүй мэдлэг бүтээдэг ард түмэн болох ёстой.

Бүтээсэн мэдлэгээ 7 тэрбум хүнд санал болгодог ард түмэн болох ёстой. Тэр ард түмний тэргүүн эгнээнд энд сууж байгаа залуучууд байж чадна гэдэгт итгэж байна. Мэдлэг бүтээхийн тулд оюутан байхаасаа бүтээлч баймаар байна. Бүтээлч оюутнуудаа дэмждэг засагтай баймаар байна. Тиймээс бид анх удаа 340 орчим сая төгрөгийг оютнуудынхаа  санал санаачилгад зориулж гаргаж байгаа юм. Монгол  түүхэндээ анх удаа гэж ойлгож болно. 

Залуучууд  өөрсдөө бодсон зүйл бол үнэ мөнхөд  удаан үргэлжлэх ёстой. Энэ тэтгэлгийг та бүхэнд өгч байгаа итгэл гэж бодоорой. Итгэл даагаарай. Та нар төслөө сайн хэрэгжүүлэх юм бол дараа үеийн оюутан, та нарын дүү ийм төсөлд хамрагдах  боломж гарч ирэх юм. Та нар төслөө унагах юм бол оюутнуудаа итгэлгүй тийм засаг цаашаа үргэлжинэ. Итгэл даана гэдэг нь хариуцлагатай байхын нэр. Энэ арга хэмжээ цаашид хэвшил болж, дараа дараагийн оюутнуудад ийм боломж нээгдэх эсэх нь Та бүхний санаачилсан төсөл хир амжилттай хэрэгжихээс шалтгаална” гэж онцоллоо.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих болон судалгааг дэмжих чиглэлээр 36 Дээд боловсролын сургалтын байгууллага хамрагдлаа. Нийт 9 орон нутгийн ДБСБ-аас 24 баг, Улаанбаатар хотын 25 ДБСБ-аас 93 баг нийт 34 ДБСБ-ын 117 баг 2016-2017 онд төслийг хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ. Үүнд, 34 ДБСБ-ээс 17 нь хувийн хэвшлийн сургуулиуд байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://herp.mn/ хаягнаас танилцана уу.
 
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • cfghmdlh 2016-06-14 03:08:47
    surguuli togsoogui medleg bolowsrol ezemshej bgaa oyutan tosol bichej mongo awad bxdaa ch yaxaw buruu oor xumuusd olgoj bolox l yum
  • zocin 2016-05-25 08:30:27
    mongol uls yadaz oorsdiin irgeddee ulsiin ih deed syrgyylid ynegyi syrah erhiigni hangamaar baina,gadnii ihenh oron iim baidag,togseed aziliin bairiig beldmeer ...