Дуулианы эзэн Б.Пүрэвдорж Ховд аймгаас нэр дэвшихээр яригдаж байна
Сонгуульд  горилогчдын таамаг мэдээллүүд хөвөрсөөр байна. Үеийн үед таамаглахын аргагүй сонголт хийж, улаан цэнхрийг хослуулж ирсэн   алс баруун хязгаар Ховд аймагт нэр дэвших эрхмүүдийн нэлээд дээгүүрт ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдоржийн нэр бичигдэж байна. Залуу боловсон хүчний хувьд боломжийн хэмээх  нэгэн байгаа бол өндөр албан тушаалд гарахаараа ааш авир нь өөрчлөгддөг, мөнгө төгрөг завшсан хэрэгт холбогддог муу нэрийг богино хугацаанд олж авсан хүн  төрийн түшээ  хийж чадахгүй гэх нэгэн ч байгаа юм. 

Б.Пүрэвдоржийн хувьд   хуучин ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байхдаа  хөөрөх гэж байсан онгоцыг саатуулж, багагүй чирэгдэл учруулж байсан нэгэн. Тэр ч бүү хэл шаардлага тавьсан ажилтныг захирч зандран ажлаас нь халуулж байсан гэдэг. Тодруулбал Тэрбээр зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул ажилтан н.Чингис албан үүргийнхээ дагуу онгоцонд суулгах боломжгүй хэмээн хэлж зүй ёсны шаардлага тавьсан байна. Гэтэл Б.Пүрэвдорж ихэд уурлаж, бүртгэлийн ажилтныг заамдан чирч гулдарч, “Чам шиг бацаан ингэдэггүй юм” хэмээн хэд хэд хүчтэй цохиж зодсон хэрэгт холбогдож нэг хэсэг шуугиан тарьсан. 

Энэ хэрэг явдал нь намжиж амжаагүй байхад тэрбээр АТГ-т шалгагдаж эхэлсэн. Тодруулбал АТГ-аас ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж болон тус газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэснээ мэдэгдсэн юм. 
 
Тэднийг Эрүүгийн хуулийн  263.2, 150.3 дугаар зүйлээр эрүү үүсгэж, мөрдөн байцааж эхэлсэн байна. Тодруулбал бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл ангид үндэслэн шалгаж байгааг дуулгасан юм. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өнгөрсөн онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ. Харин энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байна. 

Б.Пүрэвдоржтой холбоотой таагүй мэдээлэл үүгээ дуусахгүй. Тухайлбал УИХ-ын сонгуулийн үеэр “Баруун монгол интернэйшнл” ХХК -ийн гүйцэтгэх захирал болон Ховд аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан, Б.Пүрэвдоржтой холбоотой 350 сая төгрөгийн хэрэг яригдаж, түүнийг “Аймаг хөгжүүлэх сан”-аас Мах боловсруулах үйлдвэр барихаар компанийн нэр дээрээ 350 сая төгрөгийн зээл авсан махны үйлдвэрээ бариагүй тухай яригдаж байсан. Тэр үед Б.Пүрэвдорж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн байсан ба бараг л “намайг ор үндэсгүй гүтгэж байна” хэмээн Ховдчуудад мэдэгдэн “матрын нулимс” унагах дөхөж байсан.

Тэгвэл түүний энэ луйврын үйлдэл үнэн болохыг Ховд аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа өөрийн биеэр нотлон хэлж байсан удаатай. Тэрбээр “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвдорж “Мах боловсруулах үйлдвэр” барих нэрийдлээр “Аймаг хөгжүүлэх сан”-аас 350.0 сая төгрөг аваад зогсохгүй, ХААХҮЯ /хуучин нэрээр/ -аас нэмж 400.0 сая төгрөг авсан боловч махны үйлдвэрийн сураг чимээ өдийг хүртэл таг чиг байгаа гэнэ.  Б.Пүрэвдоржийг махны үйлдвэр барих нэрээр зээл авсны дараахан шинэ land 200 авто машин худалдаж авсан тухай Ховдынхон ам уралдан ярьдаг юм билээ гэсэн мэдээлэл 2012 онд газар авч байлаа. 

Ийм нэг нас залуу цус шингэн ч   дуулианы эзэн болсон Б.Пүрэвдорж Ховдчуудыг төрд төлөөлөхөөр горилж явна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nutag 2016-05-25 04:57:55
    nutgaa hugjuulj ih zuiliig hiij chadna gej itgej bna amjilt husiy ardchilsan nam shine zaluu bolobson huchnee gargah tsag ni bolson
  • Hobd 2016-05-24 15:26:56
    Tursun nutagtaa hureed ir ard olon cn demjij bga shu purebdorjiig mednee sain huu bidniig turd tuluulj chadnaa
  • ЗОЧИН 2016-05-24 11:42:48
    Үнэн шүү. Ерөнхийлөгчийн гар хөл байх. Юм л ярьвал би ерөнхийлөгчид хэлий тэгээд шийдвэрлий ч гэх шиг. Мөн ч их мөнгө цохисон байх даа.
  • Балт 2016-05-24 10:46:42
    Энэ хулгайчийг дайралдсан газраа нам шаа
  • Мал шүү дээ 2016-05-24 10:04:03
    Энэ эргүү мал юу хийх нь вэ тэнд очиж
  • irgen 2016-05-24 09:42:04
    setgegdel arilgahaa boliyoo olloogiinhoon
  • irgen 2016-05-24 09:38:09
    Holiin tsenher hobdod mine uneheer tushigtei chadaltai zaluu debshij baigaa yum bna amjilt husiy
  • Zochin 2016-05-24 09:19:46
    Mun eleg avah yumaa, hervee ene ner devshvel bidniig mun ih doromjloh ni ee.
  • Зочин 2016-05-24 08:59:22
    Ховдчууд минь танайхан дотроос олигтой аавын хүү байхгүй.Элбэгээгээ хар лдаа.Улсаа өрөнд оруулчихлаа.Энэ маягаараа бол та нар удахгүй цаашаа ниилэх нь дээ.
  • зочин 2016-05-24 08:55:22
    Шинжаанд очиж том бизнес хийдэг гээд архи ууж бөөлжсөндөө хутгалдсан нөхөр үү дээ.Ямар адилхан юм бэ.
  • zochin 2016-05-24 08:51:53
    Elbegdorjiin gar hul shuu dee ene nuhur.
  • Uunaaa 2016-05-24 08:50:37
    Zailuul olon aimtan be chaabasda