2800 иргэн татварын буцаан олголтоо авч чадаагүй байна
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас  олгож эхэлсэн татварын буцаан олголтын гурав дахь ээлжийн буцаан олголтыг энэ сард олгож дуусна хэмээн Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэгдсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголтыг олгоогүй үлдсэн байгаа аж. Дээрх иргэдийн татварын буцаан олголтыг энэ жилийн батлагдсан төсөвт багтаан зургадугаар сард, зарим хэсгийг нь төсөвт тодотгол хийсний дараа олгох юм байна. Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаан олголт авах боломжтой юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.