Сонгох эрх З.Энхболдод биш ард түмэнд бий

АН-ынхан оффшор данстай холбоотой мэдээллийг хөөсрүүлж буй. Энэ нь ч цаанаа эрх ашигтай. Иргэдийн дунд шалдаа буутлаа уначихаад байгаа нэр хүндээ МАН-ын оффшорчдыг муулж, АН-ын лидер болох С.Баярцогтоор туг тахин байж эргүүлэхийг оролдож байна. УИХ-ын дарга З.Энхболд "АН-д оффшор данстай ганцхан хүн бий" гээд бараг бахархах нь холгүй яриад сууж байх жишээтэй. МАН-д бол Ерөнхий сайд асан, Засгийн газарт ажиллаж байсан, компанийн захирлуудын нэрс оффшор данстай холбогдож байгааг АН-ынхан ихэд олзуурхаж, "сонгуулийн өгөөш" хэмээн сэтгэсэн бололтой. Даанч үүний эсрэг АН-ын Х.Баттулга тэргүүтэй гишүүдийг оффшор дансны асуудлыг МАН-ын залуус "босгож" ирэв. Сонгууль дөхсөнийг хэлэх үү, зарим "хийтэй" гишүүд оффшор данс судлагч болтлоо "халуурч" явна. "Энэ боломжийг ашиглаад" гэж залуус хоорондоо наргидаг шиг гадаадад  данстай, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон хуулийн төслийг хүртэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа боловсруулаад амжжээ. Мэдээж уг хуулийн төсөл нь энэ парламентын үед батлагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ л гадаадад данстай улстөрчдийн эсрэг тэмцсэн эх оронч гишүүний дүрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад авна гэсэн үг.

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор данстай улстөрчдийн бузар булхайг илчилнэ гэж "ууртай" мэдэгдлүүдээ хийж эхлэв. Арга ч үгүй биз, АН-ын дарга З.Энхболд "оффшор данстай С.Баярцогт гишүүнийг нэр дэвшүүлэхгүй" гэж Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг нь зөрчин байж мэдэгдлээ. Түүнд намын нэр хүнд өсч,  сонгуульд ялах нь чухал болохоос жинхэнээсээ оффшорчидтой тэмцэх хүсэл зориг үгүй гэдэг нь илт. АН-ын дарга З.Энхболдын Үндсэн хуулиас  давсан шийдвэрийн дараа Сэлэнгийнхэн С.Баярцогтыг өмөөрсөн мэдэгдэл гаргажээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Аливаа иргэнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байхад эрхийг нь хасах асуудлыг ярьдаг. Өнөөдөр оффшор дансны хувьцаа эзэмшигч тул  нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн заалт хаана ч байхгүй" гэжээ.

Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний бүлгийн дарга чухам үнэнийг цөөн үгээр хэлж. Тэгвэл АН-ын урдаа барьдаг хуульчдын нэг Х.Тэмүүжин намын даргынхаа оффшор данстай холбоотой мэдэгдлийн талаар "Данс нээх нь татвараас зугтаасан нууц үйл ажиллагаа, хувьцаа эзэмших нь ил тод бизнесийн процесс. Гэхдээ ардчилсан улс орны хувьд хэн нэгэн албан тушаалтан "Ийм хүнийг нэр дэвшүүлэхгүй" гэх нь зохимжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. Сонгох эсэх эрх нь ард түмэнд бий. Сонгох, сонгогдох нь Үндсэн хуулийн зарчим. Оффшортой гээд сонгогдох эрхэд халдах нь дарангуйлалын өнгө аяс харагдаж байна" гэжээ.  Харин АН-ынхан намдаа оноо цуглуулахаар шударга эх орончийн дүр эсгэсэн ч АН-ын оффшорчид ар араасаа илэрч, З.Энхболдыг ацан шалаанд оруулах нь.  Өөрөөр хэлбэл З.Энхболдын оффшор ажиллагаа явцгүй болжээ.

Ц.Тунгаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-05-25 04:00:26
    AH-iin ner hund "shaldaa hurtel" biisan yum baihgui. Harin ch yum hiideg nam gedgee haruulsan.
  • Баярцогтыг бүр мөсөн зайлуул 2016-05-25 03:00:22
    Хууль хэнд нь үйлчилдэггүй юм бэ? Энэ хүн аль эрт саарал ордны гадна байх ёстой, хуулийн шийтгэл хүлээх ёстой хүн. Бузрын луйварчин Оюутолгойн хээл хахуулын мөн...
  • Зочин 2016-05-25 02:38:06
    Нууц ноёнтон гэгчээр хэргийн эзэн, хэнгэрийн дохиур , Үндсэн нуулийн цэц, Цагдаа хуулийн байгууллага, АТГазрыг барьчихсан этгээд энэ биш үү?
  • Үнэн 2016-05-24 10:01:19
    АН-аас нэр дэвшүүлэхгүй гэдэг нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл биш. Баярцогт өөр намаас эсвэл бие даан нэр дэвшиж болно. АН өөрөө шийдэх асуудал.
  • Иргэн 2016-05-24 09:05:07
    Энхболд өөрөө Баярцогтын оронд Сэлэнгэд очоод нэр дэвшээд үз л дээ. Сэлэнгэд арван жилийг хамт төгссөн гээ биздээ. Өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшээд ч олонхийн...
  • Батэрдэнэ 2016-05-24 09:00:52
    МАНгарууд офшор данс муухай, Офшор данстай Баярцогт нүдний булай болох тухай 3 жил ухуулга хийсэн. МАН-ы офшор данстангууд захаасаа илрэхлээр шал эсрэг донгосох...
  • би 2016-05-24 08:17:00
    Баярцогтын оффшортой байх асуудал бол шал өөр шүү дээ гол нь хятадын Монгол гэж мэдүүлэгээ бичсэнд л асуудал байгаа юм энэ Бяарцогтыг өмөөрөөд байгаа хүмүүс хуж...
  • ннн 2016-05-24 07:58:32
    Оффшор данстай хүмүүс улс төр гээд яахав дээ. Оффшороо зузаатгаад сууж бай.
  • Зочин 2016-05-24 07:38:53
    Энэ муу чонын бэлтрэг Хятадын эрлийз Монгол орныг минь устгах даалгавартай гадаадын тагнуул шүүдээ
  • esk 2016-05-24 07:29:26
    ER ni bol Nam n ner devshuulehgui gej baigaa shuu dee, bie daagaad neree devshuuleed uzehgui yu Offshortonguudaa ,mun songoh baihdaa ,hujaa nariig