Нийслэлд вакцин хийх хугацааг сунгалаа
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны  600 гаруй мянган залуусыг хамруулахаар ажиллаж буй юм.

Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж. Харин өнөөдөр 11 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76.6 хувь нь хамрагдсан байгаа юм. Тиймээс нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгажээ.

Вакциныг дүүргийн эрүүл мэндийн төв болон бүх өрхийн эмнэлгүүд хийж байгаа бөгөөд иргэд харьяалал харгалзахгүй өөрт аль ойрхон эмнэлэг рүү ороод тариулж болох юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.