Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлнэ

Хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь  хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэх шаардлагатай болсон тул уг дүрмийг шинэчлэн баталлаа. 

Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг  одоо ажиллаж байгаа радио давтамжийн хяналт, зохицуулалтын төвийн суурь дээр өөрчлөн байгуулж, дугаартайгаа шилжих үйлчилгээ, радио долгионы хяналт, контентийн зохицуулалт, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар дүрэмд тусгасан байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг эрхлэх нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй,  Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн дотоод зардлаас зохицуулан ажиллах  юм. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.