Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна

Засгийн газрын хуралдаанаар “Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн нэгдмэл төсөл”-ийн хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж, Эрчим хүчний сайд Д.Зоригтод гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага зэрэг гэрээний үндсэн асуудлуудыг тусгажээ. “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Power China Resourсes” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг санхүүжүүлж, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК хэрэгжүүлэхээр  тусгасан байна. Төсөл хэрэгжсэнээр  300 гаруй монгол иргэнийг шууд ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтын болон үндсэн үйл ажиллагааны үе шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд дэмжин, хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Çî÷èí 2016-05-24 05:29:31
    Áººðºëæ¿¿ò, Áàãàíóóð ãýýä ë îëîí ÄÖÑ -óóäûã çýðýã çýðýã áàðèóëààä áàéõ þì. Ãýòýë òýäãýý...
    103.10.21.66
    Мэдэгдсэн Хариулах