Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал гомдлыг Засгийн газар хүлээн авлаа

Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авч эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарчмын хувьд дэмжлээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-25 02:20:40
    Hariutslaga huleeh estoi, bas hunii ami nasand hohirol uchruulsan bol , shuuhiin shiidvereer buruutai gej togtoogdson nehen telber teldeg baikh estoi