М.Ичинноров бие даан нэр дэвшинэ
УИХ-ын сонгуульд 89 хүн бие дааж нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.
Тэгвэл МАН-ын гишүүнээр элсч, төд удалгүй гарсан, хүний эрхийн хуульч нэрээр олны танил болсон М.Ичинноров бие даан нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр УИХ-ын 2016 оны  ээлжит сонгуульд Сүхбаатар дүүргийн 61 дүгээр тойрогт бие даан нэр дэвших юм.

Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бие даан нэр дэвшихээр 801 дэмжигчийнхээ гарын үсэг зуруулахаар гарлаа. Иргэдийнхээ эрхийг зөрчсөн, олон талбарт ухралт хийсэн сонгуулийн тогтолцоог тулгаж, бие даагчдад сурталчилгаа хийх, хандив босгох цаг, нараар хавчиж буй хэдий ч иргэдийнхээ зөв сонголт, гал халуун сэтгэлд дүүрэн итгэж байна. Надад улсын хөрөнгөөс идэж уусан нэг ширхэг төгрөг ч байхгүй, гадаадад нуун байршуулсан хөрөнгө ч үгүй. Миний хамгийн том хөрөнгө бол хүний эрхийн төлөө болон хувь хүний хөгжлийн төлөө ажиллаж, амьдарсан он жилүүд минь, эцэг эхээс өгөгдөлтэй шударга ёсны мэдрэмж, үргэлж бусдыг гэсэн зүрх сэтгэл минь билээ. Нийгэмд маань шударга ёсны нар мандаасай, хэн ч бай хууль, шүүхийн өмнө тэгш эрхээ эдэлдэг, энэрэнгүй, хүмүүнлэг нийгэм байгаасай хэмээх чин сэтгэл зүрх, хандлага бол миний өмч” гэжээ.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol  2016-05-24 15:31:30
    estoi xaragdaarai
    73.22.95.194
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl  2016-05-24 11:56:42
    bas neg Oyungerel iim medrel avgai nar mgld zunduu bnaaaa pizdaa
    122.201.27.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2016-05-24 10:24:17
    АН-ын Бурмаа мэтийн нөхдөөс арай дээр бас боловсролтой шүү
    150.129.140.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-24 08:18:12
    ene avgaigaar ikh hural yach ch bilee dee chaavaas
    150.129.142.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-24 06:16:18
    Худлаа ярихаас өөр чадах юм байхгүйдээ, ярихыг бол ч харин яайлаад өгөх байх шүү, яахыг харин яайжийлгаад өгөх болов уу ямар бол
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах