Сарын настай сайд нарыг томилох шаардлага байна уу
Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход сарын хугацаа үлдсэн энэ өдрүүдэд АН-ын яаран МАХН-ын сайд нарыг “баяртай” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилсон. Тус салбар бүтэн найман сарын турш сайдгүй байсны эцэст ийнхүү нэг сарын настай сайдаар Л.Ламбааг томилсон. Тэгвэл одоо дахин гурван сайдыг томилох хэрэгтэй болж байна.

Тодруулбал, Шадар сайд болон Барилга хот байгуулалт, Батлан хамгаалахын яамдыг сайдтай болгох асуудал яригдаж эхлэх нь. Албан бус эрх сурвалжийн мэдээллээр Батлан хамгаалахын сайдад М.Сономпил гишүүний нэр магадлал өндөртэй хүмүүсийн дээгүүрт бичигдсэн гэх. Харин Барилга хот байгуулалтын сайдын суудал горилогсод АН-д нэлээд хэд бий гэнэ. Ийнхүү АН-ынхан бүрэн эрхийнхээ сүүлийн нэг сард Засгаа дангаараа бүрдүүлэх боломжтой болж байна.

Гэвч сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд салбарын сайдын солио холио тийм ч оновчтой шийдэл биш гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас УИХ-ын чуулганы хуралдаанаар  сарын настай сайдыг томилох асуудлыг хэлэлцэж цаг алдах хэрэг байна уу.

 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-24 05:48:54
    Зөв. Бүлэг нь задарсан нөхдүүд сайд хийгээд байх шаардлагагүй. МАН ч гэсэн 2012 онд сонгуулийн өмнө сайд, дэд сайдуудаа томилж л байсан шүү дээ.
  • Зочин 2016-05-24 05:01:11
    хуцалгүй наад ажилаа сайн хийхээ бодоцгоо,сайдаа сонгох ажилаа хүлээж авах танилцах гэсээр байгаад сар болно биз дээ
  • Gadaad ulsiin ner deerhi offshore-chid 2016-05-24 04:16:05
    Enkhtaivan Chimed LUCK HARVEST INVESTMENT LIMITED ENKHMAA DAVAANYAM Ascend Financial Group Ltd BALDEN BATBAYAR HIGH RANGE INTERNATIONAL LIMITED GANSUKH Khish...
  • Зочин 2016-05-24 04:02:29
    Одоогийн засгийн газар чинь үүрэг гүйцэтгэгч биш үү. Иймд бүх сайд нар ч мөн адил шүү дээ.
  • зочин 2016-05-24 04:00:48
    Намтартаа нэг мөр нэмэх гэсэн хүмүүс бас байна ш дээ. Хаха
  • Иргэн 2016-05-24 03:41:42
    Дараагийн ээлж хоолондоо. АН-ынхан дарга, сайд болж тоглох дуртай хүүхдүүд шиг юма Сарын дараа мултарах нь тодорхой байхад 1 сарын настай сайд нар нь юм хийх үү...
    • 123 2016-05-24 04:06:24
      Бас ч гэж бөгагүй зүйл идэж амжих л хугацаа. Яарах л хэрэгтэй болж дээ
  • Зочин 2016-05-24 03:29:49
    Одоогийн УИХ-ын ганц чадах ажил учраас болох байхаа, сайд хийж үзээгүй Батзандан мэтийн солиотой хүмүүс цаана чинь олон байгаа биз дээ