Үндэсний баялаг бүтээгчдээр гоёсон “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээл, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг Чингисийн талбайд энэ сарын 22-нд боллоо.

Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгуулсан уг өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын  58 байгууллага оролцсоны долоо нь говийн бүсээс, дөрөв нь зүүн бүсээс ирсэн бол хангайн болон төвийн бүсээс тус бүр найм, баруун бүсээс тав, нийслэлээс 26 МСҮТ, Политехник коллеж оролцсон юм. Мөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн, Хөдөлмөрийн яамтай хамтран ажилладаг түнш байгууллагууд болох төсөл хөтөлбөрийнхөн, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, ажил олгогчид гээд оролцогч олонтой байсан уг өдөрлөгийг зорьж ирсэн залуус хүүхдүүд ч олон байлаа. Нийслэл хотын төв талбайд дуу хуур хангинаж, талбай тойруулан босгосон асар майхнуудад мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын үзэсгэлэн гарч нэг үгээр зорьж ирсэн хэн ч бол үзэж харах зүйл ихтэй байсан билээ.

 “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээж үг хэлсэн. Тэрбээр улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллага 193 мэргэжлийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн өдөрлөгийн арга хэмжээнд нийт 58 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага оролцож байгааг дуулгаад “Өнөөдөр энэ талбайд Монгол Улсыг хөгжилд хөтлөх манай ирээдүйн баялаг бүтээгчид цугласан байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчдыг дадлагад суурилан хөгжүүлж, бодит бүтээл, бүтээгдэхүүнийг бий болгож байдгаараа онцлогтой.  Сургуулиудын үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ашиглагдах багаж, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын салбарт хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тоглоом наадгай, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүнүүд байгаа нь оюутан, залуус, олон нийт, ажил олгогчид болоод бизнесийн түншлэгчдийн анхаарлыг татах нь гарцаагүй. Үүнээс харахад мэргэжилтэй ажилтан бүр үндэсний баялгийг бүтээгч юм. Үндэсний баялаг бүтээгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвартай болгон бэлтгэхэд мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Та бүхэн салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлийг бодитой мэдэрч, мэргэжлээ зөв сонгон техник, мэргэжлийн боловсролтой болох нь зөв бөгөөд чухал сонголт болохыг хэлэх нь зүйтэй” хэмээсэн.

Мөн ажилтай орлоготой монгол хүнийг бий болгоход шинэ ажлын байрнаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийг бий болгох, өрх бүрийн үйлдвэрлэлийг дэмжих, мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх асуудал яригдах ёстойг онцолсон.

Энэ хүрээнд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих“, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тодорхой амжилтад хүрч байгааг мөн онцгойлон дурдсан юм.

Мэргэжил бүхэн сайхан, мэргэжлээрээ бахархаж ажиллана гэдэг  бүр ч сайхан, хүн бүрт хийх дуртай зүйл, сонирхол байдаг.  Хийж байгаа ажил, мэргэжлээрээ бахархан хөдөлмөрлөж байгаа хүн бүр амжилтад хүрдэг. Амжилт бүр аз жаргалыг дагуулж, баяр хөөр, баяслыг авчирдаг. Тэгэхээр мэргэжилтэй ажилтан бүр өөрийн мэргэжил, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж чадах нь чухал. Иймээс залууст өөрийн авьяас сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ зөв сонгон суралцах хэрэгтэйг сурталчлах зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийн үеэр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бүтээлийн үзэсгэлэн, Мэргэжлийн ур чадварын шоу үзүүлбэр, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 200 суралцагч оролцсон FLASHMOB бүжиг зэрэг сонирхолтой үзүүлбэр олон болсон. Мөн өдөрлөгт ирсэн хүмүүс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ авч, жүжигчин Тэмка, Төөтөө нартай хамтдаа байж, дуучин A Cool, “Татар”-ын Заяа болон   “Classic jam”,  “War away”,  “Мөнхийн рэп” хамтлагийн уран бүтээлийг шимтэн сонсох боломжтой байлаа.

Эдгээрээс хамгийн сонирхолтой нь эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг гайхуулах шоу үзүүлбэр байлаа. Галтай коктейл бэлтгэж зочдоо дайлах бармен, усан дотор гагнуур хийж буй гагнуурчин, цахилгаан хөрөөгөөр модын эгээ л талх шиг хэрчих бүсгүй гээд энэ өдөр ур чадвараа гайхуулсан бүх хүн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын “бүтээгдэхүүнүүд” байлаа.




 

 Мөн өдөрлөгийн үеэр янз бүрийн содон чамин хувцастай моделиуд олны нүдийг хужирлаж байв. Тэд бүгд оюутан суралцагчид. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн суралцагчдын урласан гоёл үзэгчдэд илүүтэй таалагдаж байсан. Бас тус сургуулийн гоо заслын ангийнхан өдөрлөгт ирсэн зочдод үйлчилгээ үзүүлж хуруу хумсыг нь засч будаж үйлчилсэн. Архангайн МСҮТ-ийнхний бэлтгэсэн боролзгоны цай, Ховдын “Хөгжил” коллежийн дарсан ногоо, Баянхонгорын МСҮТ-ийнхний урласан арьсан эдлэл энэ өдөр нэлээд эрэлттэй байсан байх.





Нэг үгээр энэ өдөр Чингисийн талбайд саатсан хэн боловч Монголын мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ, политехник коллежид үндэсний мэргэжилтнүүдийг ямархуу ур чадвартай болгон бэлтгэж буйг нүдээр үзэж, хийсэн бүтээлүүдтэй нь танилцах өргөн боломжийг ханатал эдэлсэн билээ.

olloo.mn

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээл, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг Чингисийн талбайд энэ сарын 22-нд боллоо. Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгуулсан уг өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын  58 байгууллага оролцсоны долоо нь говийн бүсээс, дөрөв нь зүүн бүсээс ирсэн бол хангайн болон төвийн бүсээс тус бүр найм, баруун бүсээс тав, нийслэлээс 26 МСҮТ, Политехник коллеж оролцсонсон юм. Мөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн, Хөдөлмөрийн яамтай хамтран ажилладаг түнш байгууллагууд болох төсөл хөтөлбөрийнхөн, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, ажил олгогчид гээд оролцогч олонтой байсан уг өдөрлөгийг зорьж ирсэн залуус хүүхдүүд ч олон байлаа. Нийслэл хотын төв талбайд дуу хуур хангинаж, талбай тойруулан босгосон асар майхнуудад мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын үзэсгэлэн гарч нэг үгээр зорьж ирсэн хэн ч бол үзэж харах зүйл ихтэй байсан билээ.   - See more at: http://mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Undesnii-bayalag-buteegchdeer-goeoson-udurlug#sthash.kPFPnYWI.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.