Г.Ариунсувд: Монголынхоо гоо зүйн брендийг дэлхийд гаргах мөрөөдөлтэй
Хийсэн бүтээсэн зүйлээрээ төр засагтаа үнэлүүлж буй залуус олон. Ахуй үйлчилгээний салбар  тэр дундаа гоозүйн салбарт өөрийн мэдсэн сурсан зүйлээрээ үнэлүүлэн Монгол улсын мастер гоо засалч хэмээх шагналыг авсан Г.Ариунсувд бүсгүйн хийсэн бүтээсэн зүйл  их. Тэрбээр Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж, гоо сайхны салон нээж  баруун, зүүн хязгаар нутгийн  бүсгүйчүүдийн гоо сайхан, арьс арчилгаанд анхаарал хандуулжээ. Дөнгөж 30 нас шүргэж яваа шавилхан биетэй энэ бүсгүй орон нутагт өөрийн олон шавь нарыг бэлтгэж, охид бүсгүйчүүдийн гоо сайханд анхааралд хандуулахаас гадна олон ажлын байрыг бий болгожээ. Тэрбээр гурван жилийн өмнө “Sunray beauty” студийг ажиллуулан олон залуусыг ажлын байраар хангаад зогсохгүй нас насны хүмүүсийн арьс арчилгаа гоо сайханд анхаарал хандуулжээ. 15 жил гоо зүйн салбарт сурсан мэдсэн зүйлээ зарцуулсан тэрбээр “Монгол улсын мастер гоо засалч” гэх эрхэм хүндтэй шагналыг хүртжээ. Энэ үеэр түүнтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. 

-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Маш их баяртай байна. Өнөөдөр миний хамгийн их баяртай өдөр байна. 15 жил гоо засалчаар ажиллахад миний хамгийн  том мөрөөдөл байлаа. Ахуй үйлчилгээний салбар гэдэг бол маш өргөн хүрээтэй салбар байдаг. Тэр дундаа гоо сайхны салбар бол маш өргөжсөн салбар байдаг. Тиймээс энэ цол тэмдгийг авсныгаа цаашид маш сайн ажиллах ёстой үүрэг гэж бодож байна. Цаашид шавь нарийг олноор бэлтгэж,  мөн дээрээс нь Монгол улсад дэлхийн стандартын үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, шинэлэг соргог байх эрч хүчийг улс орон маань надад өгч байна. Би өнөөдөр маш их баяртай байна. Бүх л юм биелчихсэн юм шиг үнэхээр сайхан байна.

-Гоо сайхны стандарт гээд ярихаар та маш их зүйл ярих байх. Танай салоны хувьд үйлчилгээгээ хэрхэн явуулдаг вэ? Мөн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн тал дээр ямар баталгаа өгөх вэ?

-Манай "Sunray beauty" студи маань 90 гаруй төрлийн үйлчилгээ  явуулдаг  байгаа. Студи гэхээрээ гоо сайхны салоноос юугаараа өөр юм гэхээр үсчин, гоо сайхан, маникюр, педикюр, арьсны  эмчилгээ гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Ганцхан пластик мэс ажилбар байдаггүй. Тэгэхээр  энэ үйлчилгээнүүд маань үйлчлүүлэгчдэд маш сайн хүрдэг учраас тэдний сэтгэл ханамж үнэхээр өндөр байдаг. Манай студи Улаанбаатар хотод орж ирээд гуравхан жил болж байгаа ч өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна. Манай үйлчилгээнүүдийг мэддэг болж, зорьж ирэх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байгаа. Мөн бид хүмүүнлэгийн маш олон зүйлүүдийг хийж байна. 

-Хүмүүнлэгийн ажил хийж байна гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хүмүүнлэгийн үйлс гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр Саяхан манай улсад Монгол туургатны мисс гэдэг тэмцээн боллоо. Уг тэмцээн дээ манай студи ивээн тэтгэгчээр ажиллаа.  Тэмцээний дэд байрт шалгарсан Буриадын Ариунаа гээд охинд шагнал гардууллаа. Эд нартай хамтарч ажилласнаар  туургатны мисс гэдэг маань гоо зүйн маш том тэмцээн учраас бид 10 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцлоо. Мөн улиралд 20 хүүхдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Сүүлдээ манай энэ эхлүүлсэн  хүмүүнлэгийн ажил маань олон нийтэд их хүрч, хүлээлт үүсгэдэг болсон байна. Бид цахим хуудсаараа  дамжуулан уралдаан зарлаж, шалгаруулан эмчилгээ хийдэг. Бид цаашдаа  ч энэ үйл ажиллаагаа улам өргөжүүлнэ. 

-Улаанбаатар хотод орж ирээд гурван жил болж байна гэж байна. Өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

-Миний хувьд гоо засалчаар ажиллаад 15 жил болоход очиж үзээгүй аймаг байхгүй.  Очсон аймаг бүртээ гоо сайхны салон нээж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байсан. “Sunray beauty” студийг орон нутгаас Улаанбаатарт нээн ажиллуулсан юм. Орон нутагт ажиллахын нэг давуу тал юу вэ гэхээр тухайн аймгийнхаа онцлогийг мэддэг учир түүнд нь таарсан эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Энэ нь өөрөө маш үр дүнтэй байдаг. Дархан, Дорнод, Эрдэнэт, Хэнтий, Сэлэнгэ, Говь-Алтай гээд очсон аймаг бүртээ ажлын  байрыг бий болгож шавь нарыг бэлдэж байсан нь нийгэмдээ үзүүлж буй бас нэгэн тус юм болов уу. 

-Анх хаана төгсөж, энэ мэргэжлээр ажиллах болсон бэ?

-Би өөрөө  зураач мэргэжилтэй хүн. Мөн БНХАУ-д уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурч төгссөн. 

-Танай салоны хувьд үнэ өртгийн хувьд ямар байдаг вэ?  Энэ Ярилцлагыг үзэж буй олон охид бүсгүйчүүд сонирхож байгаа байх?

-Манай салоны хувьд үнэ өртгийн хувьд боломжийн байдаг. Эдийн засгийн асуудалтай үед гоо зүйдээ анхаарал хандуулахад боломжтой. Манайх анх удаа 10 жилийн сурагчдын арьс арчилгаа гэх үйлчилгээг гаргасан. Тэдний хувьд салоноор үйлчлүүлэх мөнгийг эцэг эхээсээ авдаг учир тийм ч  өндөр үнэ тавьж өгөөгүй тун боломжийн  байгаа. Манай салоны тухайд  дундаж давхаргын үйлчлүүлэгч нарт зориулсан үнийн тарифтай. Тухайлбал хамгийн дээд талын эмчилгээ 120 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тэрнээс давсан үнэтэй үйлчилгээ бол байхгүй. 

-Гадаад дотоодоос үйлчлүүлэгч нар их ирдэг гэж сонслоо?

-Гаднаас үйлчлүүлэгч нар их ирдэг. Миний өөрийн сор/бренд/ болгосон шивээсний  үйлчилгээг авах гэсэн  хүмүүс хоёр хөршөөс их ирж байна. Хамгийн сүүлд Зөн билгийн тулааны шулам гэдэг оролцогч хөмсгөө шивүүлээд явсан. Хөмсөг, уруул, контурын шивээсийг би өөрөө гардаж хийдэг. Эдгээрийг хийлгэхийн тулд дан ганц ОХУ гэтгүй Хонгконг, Хөх хотоос бас үйлчлүүлэгч  нар ганцхан үүнийг хийлгэхийн тулд нисэж ирээд хийлгэчихээд явж байна. Би өөрөө их мөрөөдөмтгий хүн энэ багахан амжилтдаа эрдээд гэх юм уу цаашид Монголын гоозүйг дэлхийд гаргах мөрөөдөл тээж явдаг. Өнөөдрийн энэ мастерын тэмдгийг тав, зургаан жилийн  өмнө мөрөөддөг байлаа. Түүнтэй адилаар би өнөөдрөөс Монголын гоозүйн брендийг дэлхийд гаргахаар мөрөөдөж эхлээд байна. Миний эн мөрөөдөл биелнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-25 14:26:28
    200-250tug unetei uilchilgeenuud bsn 120dotorh uilchilgee bgaagui sh de buu hudal yari
  • Uuriinh ni yum shig yarij bh chine kkk 2016-05-25 14:18:24
    Hunii yum tureeslej ajilladag bj uuriin yum shig l yarih yum ichdeggui yum bhdaa kk
  • tuvshin  2016-05-24 03:37:14
    bayar hurgey. Ene salonoor oron nutagt uilchluulj bsan humuus mash sn medne. Mundag daichin emegtei shuu
  • tsetseg 2016-05-24 02:19:43
    bayar hurgie. haana baidag salon be. utsaa uldeene uu